Запорожье мужийн удирдлага Орост нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах захирамжид гарын үсэг зуржээ
2022, 8 сарын 9. 1:4812

Спутник агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлснээр, Украины өмнөд бүсийн Оросын армийн мэдэлд ороод буй Запорожье мужийн дарга ОХУ-д нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай захирамжид гарын үсэг зурсан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ард түмэндээ хандан үг хэлэхдээ хэрэвзээ ОХУ "хуурамч санал асуулга" явуулсан тохиолдолд цаашид энхийн хэлэлцээ хийх орон зай үлдэхгүй болно хэмээн анхааруулсны маргааш нь энэхүү үйл явдал болжээ.

Тус мэдээнд дурдаснаар мөн өдөр Мелитополь хотноо зохион байгуулагдсан "Бид Оростой хамт" нийгмийн хөдөлгөөний форумын үеэр Оросын талаас баталсан Запорожье мужийн засаг захиргааны тэргүүн Ебен Балицки уг захирамжийг баталсан байна.

ОХУ болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид одоогийн байдлаар Украины зүүн хэсэгт орших Донбассын Донецк, Луганск муж, өмнөд хэсгийн Херсон, зүүн өмнөд хэсгийн Запорожье мужуудын ихэнх хэсгийг хяналтандаа оруулаад байгаа ба эдгээр бүс нутгийг өөрийн нутаг дэвсгэрт бүрэн оруулахын тулд ийнхүү бүх нийтийн санал асуулгыг яаравчлан явуулахаар шийдээд байгаа юм.

Түүнчлэн ОХУ нь 2014 онд эзэлсэн Крымийг бүх нийтийн санал асуулгаар нутаг дэвсгэртээ нэгтгэсэн билээ.

Запорожье болон хөрш зэргэлдээх Херсон мужид тун удахгүй бүх нийтийн санал асуулгыг хийхээр шийдээд байгаа ба одоогоор хугацааг товлохоор хэлэлцэж байгаа аж. Энэ сард багтаан товоо зарлан, санал хураалтыг ирэх есдүгээр сард аль болох хурдхан явуулах төлөвтэй байгаа аж.

Өнгөрсөн сарын эхээр ОХУ-ын мэдэлд орсон Луганск мужийн зарим хэсэгт иргэд, оршин суугчдыг ятгах зэрэг сонгуулийн үйл ажиллагаа аль хэдийн хийгдээд эхэлсэн тухай мэдээлэл мөн сонсогдох болов.

Түүнчлэн ОХУ эдгээр бүс нутагт өөрийн өргөн нэвтрүүлгийн болон холбооны сүлжээг суурилуулснаас гадна оршин суугчдад нь нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

Оросууд энэхүү бүх нийтийн санал асуулгаар эзэлж авсан газар нутгаа өөртөө нэгтгэсэн тохиолдолд сэргээн босголтын ажил улам хүндрэх вий гэж эмээж, Херсоноос эхлээд өмнөд бүс нутагт сэргээн засварлах ажлыг Украины эрх баригчид эрчимжүүлж байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
7
0
6
1
8
20
Сэтгэгдэл үлдээх
Нийт 12 сэтгэгдэл
49.96.30.106
   /
2022, 8 сарын 10. 6:07

Гадны тэр дундаа харь үндэстэнг Улс орондоо иргэний хувиар олноор нэг дор амьдруулах ийм аюултай байгаа юм шдээ. Жишээ нь: Дорнодын Тамсагт дан хятадууд Монгол Улсын иргэний харьялал авч хэсэг хугацааны дараа санал асуулга явуул бид тамсагыг Хятадтай нэгтгэнэ гэвэл яаж байна

Иргэн
202.126.89.6
   /
2022, 8 сарын 9. 22:36

Нацист эрх баригчид зүгээр л ард түмнийг нохойд барьдаг мод , бамбай болголоо . Тэдэнд ард түмэн сохор зоосны үнэгүй гэдэг нь харагдлаа . Америк барууны ертөнц дайн өдөөж далд санаа зорилгоо хэрэгжүүлдэг юм бна. Эцсийн эцэст ард түмэн , цэрэг арми нь золиослогддог юм бна. Энэ дайн олон юмыг ойлгууллаа . Америк баруун нато нүб оросын эсрэг нэг зорилготойг ойлголоо .Оросын хувьд шударга дайн хийж бна . Хохь нь яах гэж украиныг ашиглаж оросыг оролдсон юм .Дэлхийн хүмүүс ойлгож эхэлсэн шүү

92.106.44.53
   /
2022, 8 сарын 10. 1:57

tiim shu

0 1
Иргэн
139.5.217.187
   /
2022, 8 сарын 9. 17:37

Үнэгүй тусгаар тогтносон Украйн, мөн л Үнэгүй тарж бутарлаа даа

Зочин
139.5.217.187
   /
2022, 8 сарын 9. 17:35

ПОРОШЕНКО, ЗЕЛЕНСКИЙ ОРОС МУЖУУД, ОРОС ИРГЭДЭЭ 8 ЖИЛ ЯЛГАВАРЛАН ДАРАМТАЛЖ, МЯНГА МЯНГААР ХЯДААГҮЙ БОЛ ИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ БАЙВ! НАЦИСТ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ӨӨРСДИЙН Л БУРУУ! ОДОО ХУУРАМЧ ЭНЭ ТЭР ХООСОН ОРИЛООД ЯАХАВ ДЭЭ, "ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНО ЭСГИЙ НӨМРӨВ" ГЭЭЧ Л БОЛЖ БАЙНА!

66.181.161.125
   /
2022, 8 сарын 9. 8:47

Ккк. Украйнь гэж улс байхгүй болно доо. Гэнэт үнэгүй авсан Тусгаар тогтнол гэдэг бэлэгийг үрэн таран болгоод дууслаа!! Бүр дээрээс нь өөрсдийн зардлаар дайны гамшиг зовлонг дуудаад аваад ирдэг бн шүү!! Манай АН биднийг ийм гамшиг руу л хөтлөөд байгаа юм бн. Хоёр том хөршдөө тасралтгүй дайсагнаж хандах ийм л юманд хүргэх нь тодорхой болчлоо!!! Хоёр хөршдөө дайсагнаж хандаад л байх юм бол хамгийн хамгийн АРДЧИЛСАН болдог энэ тэнэглэлээ зогсоохгүй бол АН террорист үйлдэлрүү хальтран ороход ойрхон бн шүү!!!??

66.181.160.18
   /
2022, 8 сарын 10. 10:52

Яг үнэн. Ардчилал гэдэг нь одоо дээр улаан коммунизмын ялгаагүй харгис зүйл боллоо.

0 0
124.158.68.141
   /
2022, 8 сарын 9. 3:42

21-р зуунд оросууд арай л дебиль юмаа. ОХУ устаж үгүй болбол дэлхий амрах байх

Эко
39.7.46.221
   /
2022, 8 сарын 10. 23:05

Яг үнэн.хэт газар нутагт шунаж олон жижиг үндэстнүүдийг өрөвдмөөр байдалд оруулж байна ш дээ.нохойд барьдаг мод нь жижиг үндэстэн ястанууд

0 0
Лхагва очир
66.181.161.74
   /
2022, 8 сарын 10. 8:35

Одоогоор Орос улсыг устгах хүч чадалтай улс алгадаа. Тэнэг мунхаг удирдагчдаас болж украйн улс балрах нь тодорхой боллоо. Өөрсдөөсөө өөр улс бидний тусгаар тогтнолын байлдана гэж бодож чадахын тулд Зёлё шиг хошин шогын жүжигчин байх хангалттай юм даа

7 3
202.9.46.158
   /
2022, 8 сарын 10. 8:01

Тэнэг эргүү, толгой муутай, юм уншдаггүй! Тэнэг л гэедээ!

1 1
Эсэргүү
66.181.161.30
   /
2022, 8 сарын 9. 23:49

Битгий шаа. Харин нато америктайгаа цуг алга болвол дэлхий амарна

14 4
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35