АНУ-ын Газын зурвас дахь эмнэлгийн бөмбөгдөлтөд Израиль буруугүй хэмээн мэдэгджээ
2023, 10 сарын 19. 16:560

Лхагва АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израиль улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх тохиролцоонд хүрч, баасан гарагаас хүмүүнлэгийн тусламжийг тээвэрлэсэн ачааны чингэлгүүдийг Египетийн хилээр дамжуулан Газын зурваст хүргэнэ гэжээ.

Ерөнхийлөгч Байдены зүгээс энэ тухай мэдэгдэхийн сацуу Газын зурвас дахь эмнэлгийн бөмбөгдөлтөд хэн буруутай гэж бодож байгаа талаараа хуваалцсан байна. Улмаар ноён Байдены хэлснээр олон зуун гэмгүй иргэний аминд хүрсэн бөмбөгдөлтийн ард Израиль улс байгаагүй гэсэн юм.

Тодруулбал, ерөнхийлөгч Жо Байден Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзаж байхдаа, “Би өөрийн харсан үзсэнээс дүгнэвэл, бөмбөгдөлтийг та нар бус өөр бүлэглэл зохион байгуулсан нь харагдаж байна” гэжээ.

Мягмар гарагийн орой Газрын зурвас дахь нэгэн эмнэлгийг хэн нь тодорхойгүй этгээдүүд бөмбөгдөж, 500 орчим жирийн иргэн амиа алдсан ч одоог болтол хэргийн буруутан олдохгүй байгаа юм. Хэргийн хүрээнд Хамас, Хесболла бүлэглэлийн зүгээс Израиль улсын бөмбөгдөлтөд буруутгаж байгаа бол Израиль улсын талаас Жихад бүлэглэлийг буруутгаж байгаа билээ.


Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41