Жо Байден өнөөдөр Швед, Финлянд улсын НАТО-д элсэх протоколыг үзэглэнэ
2022, 8 сарын 9. 17:250

Даваа гарагт Цагаан Ордноос нийтэлсэн ерөнхийлөгчийн ажлын хуваариас үзвэл өнөөдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Швед, Финлянд улсын НАТО-д элсэх протоколыг үзэглэх ажээ.

Мэдэгдэлд тэмдэглэснээр, “Үдээс хойш ерөнхийлөгч үг хэлж, Бүгд Найрамдах Финлянд улс болоод Шведийн Вант улсын НАТО-д элсэх протоколыг соёрхон үзэглэх болно” гэсэн юм. Улмаар протоколыг үзэглэх ёслолын ажиллагаа Москвагийн цагаар 21:00 цагт болох ажээ.

АНУ-ын Конгрессын зүгээс энэ сарын 3-ны Швед, Финлянд улсын НАТО-д элсэх хүсэлтийг баталсан бөгөөд тэдгээр улсын НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтийг баталсан 23 дахь оронд болсон юм.

Тийнхүү 73 жилийн турш НАТО болон ОХУ-ын хооронд төвийг сахисан байр суурьтай байж ирсэн Швед, Финлянд улсууд одоо ердөө 7 улсын саналыг авч чадваас НАТО-д элсэх ажээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35