АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд эрчимт эмчилгээний тасгаас гарчээ
1 сарын 9. 14:300

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остиныг эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжүүлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа боловч сэтгэл санаа нь тавгүй хэвээр байна гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер даваа гарагт мэдэгджээ.

Түүний хэлснээр, Ллойд Остин Уолтер Ридийн нэрэмжит (Мэриленд) үндэсний эрүүл мэндийн төвд үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд өөрийн орлогч Кэтлин Хикс, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан нартай нэгдүгээр сарын 8-нд утсаар ярьж, АНУ-ын Төв командлалын тэргүүн генерал Майкл Куриллагаас мэдээлэл авсныг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга мэдээллээ. "Сайд эмнэлгээс хэдийд гарах нь тодорхойгүй байгаа боловч тэр хүртэл бид өдөр бүр шинэ мэдээллийг өгч байх болно" гэж П.Райдер хэлжээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби хэлэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Л.Остиныг огцруулах бодолгүй байгаа, гэхдээ сайд эмнэлэгт хүргэгдсэн талаар Пентагон цаг тухайд нь мэдэгдээгүй учраас засаг захиргаанаас шалгалт хийнэ гэжээ.

Л.Остин 12 дугаар сарын 22-нд мэс засал хийлгэсний дараа бие нь муудсан тул нэгдүгээр сарын 1-нд Уолтер Ридийн цэргийн эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгджээ. Тэрбээр эрүүл мэндийн байдлынхаа талаар Цагаан ордонд гурван өдрийн турш мэдээлээгүй байна.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47