Япон улсын хүн амын тоо хурдацтай буурч байгаа ч гадаад оршин суугчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна
2023, 7 сарын 26. 21:030

Лхагва гарагт Япон улсын засгийн газраас танилцуулсан тоон мэдээллээр тус улсын хүн амын тоо урьд өмнө байгаагүй хурдацтайгаар буурч байгаа ч гадаад оршин суугчдын тоо бараг 3 саяд хүрсэн гэжээ.

Тодруулбал, Япон улсын хүн амын тоо 14 дэх жилдээ дараалан буурч 122.42 саяд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрөгч оны үзүүлэлтээс даруй 800,000 хүнээр цөөрсөн үзүүлэлт юм. Улмаар тоон мэдээллээс үзвэл Япон улсын хүн амын тоо анх удаагаа 47 мужид бүгдэд нь буурсан үзүүлэлттэй гарчээ.

Харин тус улсад амьдран суугаа гадаад оршин суугчдын тоо 2.99 саяд хүрч байсан нь өнгөрөгч оны үзүүлэлтийг 10.7 хувиар нэмэгдүүлсэн тоо юм.

Тийнхүү япон үндэстэн хийгээд гадаадын оршин суугчдын нийлбэр, нийт хүн амын тоо нь 125.42 сая гэж гарснаар тус улсын нийт хүн амын тоо өнгөрөгч оны үзүүлэлтээс 511,000 хүнээр буурчээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01