Байден “Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн төсөлд гарын үсэг зурлаа
2022, 8 сарын 10. 3:090

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар 9-ний өдөр хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, судалгаа хөгжүүлэлтэд эрчимтэй хөрөнгө оруулалт хийх гол санааг тусгасан “Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль"-ийн төсөлд гарын үсэг зуржээ.

Өнгөрсөн сард АНУ-ын Конгрессоос баталсан уг хуулийн төслийн хүрээнд АНУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, технологийн давуу талыг хадгалах зорилгоор нийт 280 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг тусгаж өгсөн юм.

Юун түрүүнд АНУ-д хагас дамжуулагчийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийхэд 39 тэрбум ам.доллар, судалгаа хийх болон хүний нөөц бэлтгэхэд 11 тэрбум ам.доллар, батлан ​​хамгаалахтай холбоотой хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд 2 тэрбум ам.доллар гэх мэтчилэн тус салбарт нийт 52 тэрбум ам.долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна.

Түүнчлэн тус улсад шинээр хагас дамжуулагчийн үйлдвэр барьсан компаниудад 25 хувийн татварын хөнгөлөлтийг олгох гэнэ.

Үүний зэрэгцээ өндөр технологийн судалгааны хөтөлбөрүүдэд зарцуулах зардлыг ихээхэн нэмэгдүүлж, шинжлэх ухааны судалгааг дэмжихэд 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Тус хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр АНУ-ын Intel, Тайванийн TSMC, Техас дахь үйлдвэрээ өргөжүүлэхээр шийдсэн Samsung Electronics зэрэг тус салбарын томоохон компаниуд ихээхэн ашиг хүртэх төлөвтэй байгаа юм.

Байден хэлэхдээ "Хуруунаас ч жижиг хэмжээтэй хагас дамжуулагч нь ухаалаг гар утаснаас эхлээд автомашинд хүртэл ашиглагддаг эдийн засгийн тулгуур бүтээгдэхүүний нэг юм. Гучаадхан жилийн өмнө дэлхийн нийт хагас дамжуулагч үйлдвэрлэлийн 30 хувийг АНУ дангаар хариуцдаг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 10 хувьд ч хүрэхгүй болжээ” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Хятад, Өмнөд Солонгос, Европын орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсээр байна. АНУ ч бас эргэн ирлээ” хэмээн тус салбарыг хөгжүүлэхэд ихэд анхаарч буйгаа дахин илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Байден Жавелин пуужин зэрэг зэвсэг техник бүтээхэд ч хагас дамжуулагч хэрэгтэй байдаг гээд үндэсний аюулгүй байдлын түвшнээс стратегийн үйлдвэрлэлд ч мөн шаардлагатай гэдгийг нь дурдаад "Хятадын Коммунист нам уг хуулийн төслийг батлахад саад болохын тулд лобби хийсэнд гайхах зүйл алга” хэмээн Хятадыг шүүмжилжээ.

Харин судалгаа, хөгжүүлэлтийн тал дээр ерөнхийлөгч Байден "АНУ нэгэн цагт судалгаа, инновацийн хөрөнгө оруулалтаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг орон байсан бол одоо дөнгөж есдүгээрт бичигдэж байна. Гэтэл Хятад улс хэдхэн жилийн өмнө наймдугаарт жагсдаг байсан бол өдгөө хоёрдугаарт бичигдэж байна” хэмээн техник технологийг хөгжүүлэх шаардлагатай байгааг мөн дурджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35