БНХАУ: Энэ жил олон улсын нислэгийн тоог цар тахлын өмнөх түвшингийн 80 хувьд хүргэнэ
1 сарын 6. 11:240

Хятадын орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагуудын 5-ны өдөр мэдээлснээр, тус улс энэ онд олон улсын нислэгийн тоог цар тахлын өмнөх түвшингийн 80 хувьд хүргэн нэмэгдүүлэхээр шийджээ. Тус улсын эрх баригчдын гаргасан энэхүү шийдвэр нь өнгөрсөн оны эхээр хилийн хоригоо цуцалсны дараа ч нэмэгдээгүй гадаадын жуулчдыг татах гэсэн арга хэмээн шинжээчид харж байгаа аж.

Global Times сонинд мэдээлснээр, эрх баригчид өмнөх өдөр нь Бээжин хотноо зохион байгуулагдсан Хятадын иргэний нисэхийн албаны бага хурлын үеэр олон улсын нислэгийн тоог 30 хувиар нэмэгдүүлж, долоо хоногт 6000 нислэг хийх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн олон улсын зорчигчдын тоог энэ оны эцэс гэхэд 60 саяд хүргэх зорилт тавьжээ. Одоогоор тус улс долоо хоног бүр 4600 олон улсын нислэг үйлдэж байгаа юм.

Үүнээс гадна АНУ, БНХАУ-ын хооронд хийх шууд нислэгийн тоог өргөжүүлэхээр шийдсэн байна. Энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон хэлэлцээрийг бодитоор хэрэгжүүлж буй хэрэг юм. Тодруулбал өнгөрөгч арваннэгдүгээр сард АНУ-ын Сан Франциско хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин, Байден нар хоёр улсын хоорондын нислэгийг эрс нэмэгдүүлэхээр тохиролцсон билээ. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тус хоёр улсын хоорондох шууд нислэгийн тоог долоо хоногт 24 байсныг 70 болгон нэмэгдүүлсэн байна. Гэвч цар тахал дэгдэхээс өмнө долоо хоногт 340 нислэг үйлддэг байсантай харьцуулахад энэ нь хамаагүй бага байгаа юм.

Энэ өдрийн хурлаар "Бүс ба зам" cанаачлагын орнуудтай олон улсын нислэгийг өргөжүүлэх, визний болон цагаачлалын журмыг хөнгөвчлөх ажлыг идэвхтэй хийхээр шийдвэрлэсэн байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн Хятад улс нэг жилийн хугацаанд туршилтын журмаар Франц, Герман, Итали, Нидерланд, Испани, Малайз зэрэг зургаан улсын иргэдэд 15 хүртэл хоног визгүй зорчих боломжийг олгосон билээ. Түүнчлэн, мөн сард Өмнөд Солонгос зэрэг 12 орны визний хураамжийг 25 хувиар бууруулснаас гадна энэ жилээс эхлэн Америкчуудад виз олгох журмыг хөнгөвчилж эхлээд байгаа билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35