Японы нэг хүнд ногдох гадаад өр 10 сая иен буюу 75.000 ам.доллароос давжээ
2022, 8 сарын 12. 4:071

Японы нийт гадаад өр 1,255 их наяд иенд хүрч түүхэн дээд амжилт тогтоожээ. Үүний үр дүнд тус улсын нэг хүнд ногдох өр 10 сая иен буюу 75.000 ам.доллар давсан байна. Нэгэн цагт дэлхийн хамгийн баян орон байсан Япон улс аажмаар их хэмжээний өртэй болжээ.

Нихон Кэйзай Шимбун сонины орон нутгийн цагаар 11-ний өдөр Сангийн яамны мэдэгдлийг иш татан мэдээлснээр, тус улсын нийт гадаад өрийн хэмжээ өнгөрөгч 6-р сарын эцсийн байдлаар засгийн газрын бонд, зээл, богино хугацаат үнэт цаас зэргийг оролцуулаад 1,255 их наяд иен буюу 9.43 их наяд ам.доллар болсон хэмээн онцолжээ. Ингэснээр түүхэн дээд амжилт тогтоогоод байсан өнгөрөгч 3-р сараас даруй 13.9 их наяд иенээр өссөн үзүүлэлт болов. Тус сонинд “Дотоод хэрэг, харилцаа холбооны яамны 7-р сарын 1-ний байдлаар 124.84 сая хүн амтай хэмээн тооцоолсон статистик мэдээнд үндэслэн иргэн бүр ойролцоогоор 10.05 сая иенийн өртэй байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Гэтэл 2003 онд л гэхэд нэг хүнд ногдох гадаад өр ердөө 5,5 сая иен байв. Ерөнхий сайд агсан Абэг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх үед түүний баримталж байсан бодлогыг “Абеномикс” хэмээн нэрлэдэг бөгөөд тус бодлогын улмаас Японы гадаад өрийн хэмжээ огцом өсч, өрийн тааз 20 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн гэх шүүмжлэл байдаг аж.

Японы төсвийн эрсдэлтэй тал нь гадаад өрийн хэмжээ нэмэгдэж буй түр зуурын асуудлаар тогтохгүй бүр цаашлаад бүтцийн хувьд асуудалтай байгаад оршиж байна. Татвар хэлбэрээр төсөвт хуримтлуулсан мөнгөнөөс давсан төсвийг батлан зарцуулж байгаа нь үүний гол шалтгаан болоод байгаа аж. Өнгөрсөн жил Япон улс нь түүхэн дэх хамгийн их татварын орлого бүрдүүлсэн ба цар тахлын нөхцөл байдлыг ч үл харгалзан аж ахуй нэгж, компаниудын үйл ажиллагаа хурдацтай сэргэн төсөвт хуримтлагдсан татварын хэмжээ өмнөх оноос даруй 6.2 их наяд иенээр нэмэгдэн 67 их наяд иен цугласан байна. Гэвч Японы засгийн газар өнгөрсөн онд 142 их наяд иенийн төсвийг баталсан байх юм. Анх төсвийг 107 их наяд иен хэмээн баталсан ч өнгөрсөн оны 10-р сард Кишидагийн кабинет ажилдаа орсны дараахан 35.9 их наяд иенийн тодотголыг төсөвт нэмэлтээр хийжээ.

Гэвч энэ жил ч байдал яг ижил байгаа юм. Татварын орлогоор төсвийг бүрдүүлэх боломжгүй байгаа учир Японы засгийн газар Засгийн газрын бонд гаргаж, төв банк бэлэн мөнгө хэвлэх арга барилаар явсаар байгаа аж. Өнгөрөгч 6-р сарын эцсийн байдлаар 1,010 их наяд иенд хүрсэн Японы засгийн газрын урт хугацаат бонд оны эцэс гэхэд 1,058 их наяд иен болж өсөх төлөвтэй байна. Улмаар зээл болон засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг нийлүүлбэл оны эцэс гэхэд Японы гадаад өр 1,411 их наяд иен болж өсөх тооцоо гарчээ.

Бусад орны жишгээс ялгаатай нь Японы төв банк жишиг хүүгээ өсгөхөөс татгалзан 0 хувийн хүүг өдийг хүртэл хадгалсаар буй нь засгийн газрын авсан асар их бондтой холбоотой гэж зарим шинжээчид онцолж байгаа юм. Учир нь 1,000 гаруй их наяд иенийн засгийн газрын бондын өртэй Японы засгийн газар зээлийн хүү өссөн тохиолдолд төсвийн уналт үүсч болзошгүй гэдгийг харгалзан үзэж буйн нэг хэлбэр байх магадлалтай.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.21.109.49
   /
2022, 8 сарын 12. 8:03

Андуурсан байх. Гадаад биш дотоод өр.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35