Газрын тосны салбарт тэргүүлэгчдийн нэг Лукойл компани Спартак Москва хөл бөмбөгийн багийг худалдан авчээ
2022, 8 сарын 22. 21:380

ОХУ-ын газрын тосны салбарт үйл ажиллагааны цар хүрээгээрээ хоёрдугаарт бичигддэг томоохон компани болох Лукойл Спартак Москва хөл бөмбөгийн багийг Оросын нийслэлд байрладаг Открытие Арена цэнгэлдэхийн хамтаар худалдан авчээ. Энэ талаар Лукойл компани даваа гарагт мэдэгдсэн байна.

Лукойл компанийн хувьд өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд Спартак Москва хөл бөмбөгийн багийн томоохон хөрөнгө оруулагч байсан бөгөөд тус клубтэй маш нягт хамтын ажиллагаатай байсаар иржээ.

Тийнхүү компанийн зүгээс мэдэгдсэнээр, ойрын ирээдүйд тэд Спартак Москва хөл бөмбөгийн клубийн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахыг зорьсон ба үүний тулд шийдвэр гаргах үйл явцад спортын салбарын мэргэжилтнүүдийг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Лукойлын мэдэгдэлд дурдагдсанаар, клубийн одоогийн эзэн, Леонид Федун Спартак Москва клубийн хувьцаагаа худалдаж, цаашид клубийн удирдлагын нэг хэсэг байхаа больж байгаа гэсэн юм. Тэдний зүгээс түүний өдийг хүртэлх гаргасан хичээл зүтгэлд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

LUKOIL - History. 2014

Харин Открытие Арена цэнгэлдэхийн хувьд 2014 оноос хойш Спартак Москва клубийн бэлтгэлийн талбай байсан юм. Тийнхүү Лукойл компанийн зүгээс хөл бөмбөгийн клубийг 45300 хүний суудалтай цэнгэлдэхтэй нь хамт худалдан авчээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35