Японы Nippon Steel компани гангийн салбартаа АНУ-даа тэргүүлэгч US Steel-ийг 15 тэрбум доллароор худалдаж авчээ
2023, 12 сарын 19. 5:031

Японы Nippon Steel компани гангийн салбартаа АНУ-даа тэргүүлэгч US Steel-ийг худалдаж авчээ. Энэхүү нэгдэл ойролцоогоор 2 их наяд иенээр хэмжигдэж байгаа бөгөөд тус компани дэлхийн гурав дахь том “түүхий” ган үйлдвэрлэгч компани болж "дахин төрөх" юм. Nippon Steel 18-ны өдөр US Steel компанийн бүх хувьцааг нэгж бүрийг нь 55 ам.доллароор худалдан авснаар тус хоёр компани “нэгэн дээвэр дор” харьяалагдахаар болж буй аж.

Тус хоёр компанийн нэгдэл 2 их наяд иен буюу 15 орчим тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа нь Японы гангийн салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх хамгийн том мөнгөн дүн бүхий M&A хэлцэл болж байгаа юм. US Steel компанийн хувьцааны хаалтын ханш орон нутгийн цагаар өнгөрөгч 15-ны өдөр 39 ам.доллар байсан ба Nippon Steel-ийн зүгээс уг үнэлгээг 40 орчим хувиар нэмэгдүүлсэн үнээр худалдаж авсан байна. Nippon Steel-ийн мэдэлд очиж байгаа ч US Steel компани эрхэм зорилгоо үйл ажиллагаандаа тусган ажилласаар болно гэжээ.

Тус хоёр компанийн нэгдэх явц цаашид зохицуулах байгууллагуудын дүгнэлт, US Steel компанийн үйлдвэрчний эвлэлтэй хийх хэлэлцээр, хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурлын албан ёсны зөвшөөрөл зэргийг авснаар дуусгавар болох төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
2
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Иргэн
66.181.179.126
   /
2023, 12 сарын 21. 16:53

Манай нүүрсний хулгайчдын захын нэг нь авчих л юм биш үү

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01