Хэрэглэгчдийн байршлыг зөвшөөрөлгүй илрүүлсэн гэх шалтгаанаар Фэйсбүүкийг 37 сая ам.доллароор торгож болзошгүй
2022, 8 сарын 25. 0:540

Фэйсбүүкийн толгой компани болох Meта хэрэглэгчдийн хувийн нууцад халдсан гэх үндэслэлээр шүүхэд 37.5 сая ам.долларын торгууль төлөх урьдчилсан шатны шүүхийн шийдвэр гарсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Учир нь Мета компани Фэйсбүүк платформын хэрэглэгчдийг утасныхаа байршил заагчийг унтраасан байх үед ч тэдний байршлын мэдээллийг цуглуулж, Калифорни мужийн хууль болон бодлогыг зөрчсөн гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тодруулбал хэрэглэгчид өөрсдийн байршлын мэдээллийг Фэйсбүүк платформд хуваалцахыг хүсэхгүй байхад тэдний интернет хаягаас хаана байгааг нь илрүүлэн, тус мэдээлэлдээ үндэслэн тухайн байршилд тохирох зар сурталчилгааг санал болгосон гэж үзэж байгаа аж.

Энэхүү нэхэмжлэл нь 2015 оны 1-р сарын 30-ны өдрөөс хойш тус платформыг ашигласан АНУ-д оршин суудаг хэрэглэгчдэд хамаарах ба шүүхийн эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа юм.

Гэвч Метагийн зүгээс хууль бус үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

2018 оны 6-р сард тус компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг Конгрессын танхимд сонсгол хийх үеэр хамтран ажиллагч байгууллагуудынхаа зар сурталчилгааг олон хүнд хүргэх үүднээс тодорхой бүс нутагт оршин суугаа хэрэглэгчдийн байршлын өгөгдлийг ашигладаг гэж хэлж байсан юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35