Tesla компани Хонконгийн зах зээлд борлуулах Model 3, Model Y автомашинуудынхаа үнийг бууруулна
2023, 8 сарын 1. 15:290

Даваа гарагт Хонконгийн Экономик Таймс сониноос мэдээлснээр цахилгаан автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Tesla компани тус бүсийн зах зээлд борлуулах автомашинуудынхаа үнийг бууруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, Tesla компани Model 3, Model Y загварын автомашинуудынхаа үнийг 6-11.9 хувиар бууруулах болсон гэнэ. Улмаар энэ долоо хоногийн баасан гарагаас эхлэн Хонконгийн зах зээлд энэ 2 загварын автомашин хямдарсан үнээр борлуулагдах ажээ.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар тус шийдвэрийн хүрээнд Model 3 загварын үнэ 341,200-406,900 хонконг долларын хооронд хэлбэлзэх бол Model Y загварын үнэ 367,100-428,700 хонконг долларын хооронд хэлбэлзэх гэнэ. Хэдийгээр Хонконгийн Экономик Таймс сонин болон бусад хэвлэлийнхний зүгээс ийн мэдээлж байгаа ч Tesla компани энэ тухайд албан мэдэгдэл гаргаагүй байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35