The Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлснээр, Их Британид төвтэй дэлхийн эрчим хүчний Shell компани Улаан тэнгисийн зам дахь үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсооcон талаар онцолжээ.
АНУ болон Их Британийн арми Йемен дэх Ираныг дэмжигч Хусит босогчдын баазад томоохон хэмжээний агаарын цохилт өгсөн билээ. Тэгвэл хуситууд хариу цохилт эрчимтэй өгөхөө мэдэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаан тэнгист газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртсөн тохиолдолд далайд их хэмжээний түүхий газрын тос асгарахаас гадна хөлөг онгоцны багийнхны аюулгүй байдлыг хангах боломжгүй гэдгийг бодолцон Shell компанийн удирдлагууд уг шийдвэрийг гаргасан аж.
Тус компанийн Улаан тэнгис дэх газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц өнгөрсөн сард хусит босогчдын бай болох дөхсөн талаар Wall Street Journal сонин энэ үеэр цохон тэмдэглэв.
Эх сурвалж: MBC