Шри Ланка: Гадагш чиглэсан валютын урсгалыг хаах үүднээс 300 орчим бараа бүтээгдэхүүний импортыг хоригложээ
2022, 8 сарын 25. 14:060

Эдийн засгийн маш хүнд хямралд нэрвэгдээд буй Шри Ланка улс гадагш чиглэсэн валютын урсгалыг хаах зорилгоор шампунь зэрэг өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний импортыг хоригложээ.

Орон нутгийн цагаар 25-ны өдөр Economy Next зэрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Шри Ланкын засгийн газар өмнөх өдрөөс эхлэн 300 орчим чухал бус өргөн хэрэглээний барааны импортыг түр зогсоожээ. Үүнд шампунь, гоо сайхны бүтээгдэхүүн, цахилгаан бараа, шоколад, хувцас зэрэг багтсан аж.

Тус улсын голлох салбар болох аялал жуулчлалын салбар уналтад орж, гадаад өр нь огцом өсөж, татварын хэмжээ ихээр буурсан зэрэг төсвийн бодлогын алдаанууд давхцсанаар эдийн засгийн хувьд маш хүнд байдалд байгаа билээ.

Улмаар өнгөрөгч 5-р сарын 18-ны өдрөөс хойш албан ёсоор дефолт зарласан бөгөөд газрын тос зэрэг өдөр тутмын хэрэглээний хомсдол, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт гээд ард иргэд нь амьжиргаагаа залгуулахад ихээхэн хүндрэлтэй байсаар байгаа юм.

Тэвчээр алдарсан ард иргэд нь засгийн газрын эсрэг томоохон жагсаал зохион байгуулж эмх замбараагүй байдал гарахтай зэрэгцэн ерөнхийлөгч Готабая Ражапакса эх орноосоо дүрвэн гарсан бөгөөд саяхан албан тушаалаасаа огцорсон билээ. Түүнээс хойш ерөнхий сайдын албыг хашиж асан Ранил Викремсинхэ Үндэсний Ассамблейгаас ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Олон улсын валютын сан (ОУВС)-тай хэлэлцээр хийж байгаагаас гадна Энэтхэг, Хятад, Дэлхийн банкнаас яаралтай тусламжийн санхүүжилт татаж байгаа гэв.

ОУВС-гийн хэлэлцээрийн баг өмнөх өдөр нь нийслэл Коломбо хотод ерөнхийлөгч Викремесингхэтэй уулзаж, өрийн болон тусламжийн дэмжлэгт 29 тэрбум долларын бүтцийн өөрчлөлт хийх талаар ярилцсан гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Шри Ланкын нийт гадаад өр 51 тэрбум ам.доллар бөгөөд үүнээс 28 тэрбумыг нь 2027 он гэхэд эргэн төлөх шаардлагатай аж. Улмаар тус улс нь ОУВС-аас энэ удаад 2-3 тэрбум долларын тусламж хүсч байгаа юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс ОУВС-тай нэмэлт хэлэлцээр хийх өдрийг 26 хэмээн төлөвлөөд байгаа бөгөөд "Цаашид төв банкны удирдлагуудтай техникийн асуудлаар ярилцах болно" гэж мэдэгдэв.

Төв банкны ерөнхийлөгч П.Нандалал Вирасингхэ 18-ны өдөр ОУВС-тай хийх хэлэлцээ амжилттай явагдаж байгаа бөгөөд ОУВС-тай ажлын түвшний ахиц дэвшил гаргах хэлэлцээг энэ сарын сүүлч гэхэд эцэслэн шийдэх боломж бүрдэнэ хэмээн цохон тэмдэглэж байсан юм.

Үүний зэрэгцээ Хятад, Энэтхэг зэрэг улсуудын өрийн бүтцийн өөрчлөлтөд Японы тусламжийг авахаар төлөвлөж байгаа ба Хятад, Энэтхэг, Япон улсууд нь Шри Ланкын томоохон зээлдүүлэгчид юм. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Викремесингхэ ирэх сард Японд айлчилж, энэ асуудлын талаар хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35