Оросын автомашин үйлдвэрлэлийн салбарын өнөөдрийн байдлын тухай АвтоВАЗ өгүүлж байна
2022, 8 сарын 25. 23:448

ОХУ-ын ажил эрхлэлтийн түвшин харьцангуй өндөр байна. Тус орноос гарсан McDonald's, Starbucks зэрэг брэндүүдийг орлох бизнес даруй гарч ирж сул орон зайг хэдийн дүүргэжээ. Энэ бүхнээс харахад Орос барууны орнуудаас эдийн засгаа амжилттай салгаж байна гэж хэлмээр байвч үнэндээ дотоод эдийн засаг түгшүүртэй байгааг тус улсын автомашин үйлдвэрлэгч “АвтоВАЗ” компани мэдээллээ.

“АвтоВАЗ” барууны орнуудын хориг арга хэмжээ, нийлүүлэлтийн хомсдол, Франц дахь түнш компани болох Renault-ийг алдсаны улмаас энэ оны гуравдугаар сард үйлдвэрлэлээ зогсоогоод байсан юм. Гэвч энэ зунаас Lada брэндээ дахин үйлдвэрлэж эхэлсэн. Тэд өнөөдрийг хүртэл 42,000 ажилтнаа цомхотголгүй хамгаалсаар ирсэн боловч цаашид энэ хэвээр үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Аж үйлдвэрийн хот Ижевск дахь “АвтоВАЗ”-ийн үйлдвэрт 3,200 орчим ажилтан байна. Тэдний олохыг гуравдугаар сараас хойш түр чөлөөлсөн боловч цалингийнх нь 60 гаруй хувийг тогтмол олгосон хэвээр байгаа юм. Харин энэ сард ажлаасаа сайн дураар гарсан хүмүүст 3,400 ам.долларын нэг удаагийн мөнгөн тусламж санал болгож эхэлсэн. Гэвч ихэнх ажилтан үүнийг “Муу, бүр муу гэсэн хоёр сонголт тулгаж буй хэрэг” хэмээн ярьж байлаа. “АвтоВАЗ” хэдэн ажилтнаа цомхотгосон тухай тоон мэдээлэл есдүгээр сард бэлэн болно.

ОХУ-д ажилт эрхлэлтийн түвшин өндөр байгаа. Гэвч ажлаас түр чөлөөлсөн гэх нэрийн дор далд ажилгүйдэл өргөн хүрээг хамарч буй тухай орос мэргэжилтнүүд ярьж байна. ОХУ-ын Эдийн засгийн яам энэхүү далд ажилгүйдэлтэй холбоотой асуудалд тайлбар өгөхөөс татгалзсан. Харин сайд Максим Решетников ажилгүйдлийн түвшин өсөж буй тухай дээрх мэдээллийг албан тоо баримтаар үгүйсгэж “Зургаадугаар сарын байдлаар ажилгүйдлийн түвшин 3.9 хувь буюу хамгийн доод түвшинд байсан” гэв.

Орост албан ёсоор бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо гурван сая байна. Тэднээс гадна долоодугаар сарын байдлаар 236,000 гаруй иргэний ажиллах цагийг бууруулсан эсвэл ажлаас нь түр чөлөөлсөн байдалтай байгаа юм. Тухайлбал, авиа компаниудын 14,000 орчим ажилтан ийнхүү түр чөлөөлөгдсөн. Мөн Шведийн Ikea-аас эхлээд Испанийн Zara хүртэл олон улсын брэндүүд Оросыг орхин гарч буй тул ажилтнуудаа цомхотгосоор байгаа юм.

Гэвч хамгийн их хохирол амсаж буй салбар нь автомашин үйлдвэрлэл юм. Суудлын автомашины үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилд нэг жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 62 хувиар буурчээ. ОХУ хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл Volkswagen, Nissan, Hyundai Stellantis, Mitusubshi, Volvo зэрэг дэлхийд алдартай брэндүүд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон тул ажилчдаа 60 гаруй хувиар цалинжуулан түр чөлөөлсөн байдалтай байна. Тэд хэзээ ажилгүйчүүдийн эгнээнд шилжих нь цаг хугацааны асуудал гэхэд буруудахгүй биз ээ. Оросын засгийн газрын статистик үзүүлэлтийг харвал, 2020 онд тус салбарт 400,000 орчим хүн ажиллаж байжээ. Харин энэ салбараас шууд бусаар орлого олдог иргэдийн тоо үүнээс 10 дахин олон юм.

“АвтоВАЗ” бизнесийн шинэ орчинд дасан зохицохыг хичээж байна. Тус компани алсын удирдлагатай түлхүүр, агааржуулагч зэрэг баруунаас авах шаардлагатай эд ангиудыг нь хассан “Lada Granta” маркийн автомашиныг зургаадугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн. Гэвч өмнөх Lada Vesta, Lada X-Ray, Lada Largus маркуудын үйлдвэрлэл зогссоны улмаас борлуулалт нь оны эхний долоон сарын байдлаар 63 хувиар унажээ. Ижевск дахь “АвтоВАЗ”-аас гарч буй ажилтнууд калашников бууны үйлдвэрт ажилд орно гэж найдаж байна.

Ижевск хотод зогсоосон Lada Vesta автомашины үйлдвэрлэлийг ирэх оны хавар Тольяттид дахин эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Гэвч хоригийн улмаас гадаадаас авах боломжгүй болсон эд ангиудаа хэрхэх тухай тодорхой мэдээлэл өгсөнгүй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
9
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 8 сэтгэгдэл
192.82.75.178
   /
2022, 8 сарын 29. 1:29

Барууны хачир нэмж бодит байдлыг үгүйсгэсэн мэдээ.

202.21.108.33
   /
2022, 8 сарын 28. 22:37

Суурь нь бхад босно л доо. Юун төлөө инженер техникийн уурхай улс билээ. Бүх юман дээр барууныхны гарыг харсаар бгаад Оросууд залхуу баячууд болсон. Одоо засагдана л даа.

Нор
192.82.71.42
   /
2022, 8 сарын 28. 21:19

Байлдаад бай! Сайн үзэлц...ха ха

Angiliin hudalaa medee bna.
192.82.93.11
   /
2022, 8 сарын 26. 21:02

Baruuniihan dandaa hudalaa medee ogdog bolj de.

150.129.140.126
   /
2022, 8 сарын 29. 15:05

Эргүү мал минь ядаж зөв бичээд улс төр ярь

1 0
Отгооо
121.128.31.227
   /
2022, 8 сарын 25. 23:51

Зэвсэг нь ч гсэн Америкын их тоног төхөөрөмж эд зүйлэр бүрддийн бналээ.
Ашгүй нийлүүлэлт зогсоохоор зэвсэг үйлдвэрлэлт нь аяндаа зогсох бх.
Их л нарийвчлалтай пуужингаар энгийн айл хүмүүс дээр бөмбөгдөөд бхын
Яасан ч үйлийн үртэй новшнууд вэ.
Хурдан дуусаасай.

150.129.140.126
   /
2022, 8 сарын 29. 15:08

Сансарт нисгээд байгаарай роскосмос хэдэн трубагаа хөөргөх нь байтугай тракторооч хийж чадхаа больсон байгаа шүү.

2 0
Зочин
202.55.188.93
   /
2022, 8 сарын 26. 10:49

Чиний шувуун тархинд л гаднаас зэвсэг хийдэг эд зүйлээ авдаг улс сансарт пуужин хөөргөнө гэж бодогдох байх.

6 2
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35