Google АНУ-Японы хооронд далайн усан доогуур кабель суурилуулахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
4 сарын 12. 7:010

Google компани АНУ болон Японы хооронд далайн усан доогуур дата кабель татахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал Google компани орон нутгийн цагаар 11-ний өдөр албан ёсны интернэт хуудсандаа "Бид Японтой интернетийн холболтыг бэхжүүлэхэд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнд далайн усан доогуур Proa, Taihei кабель суурилуулах болно. Энэ удаад суурилуулах далайн усан доогуурх кабель нь Google-ийн "Японыг дижиталжуулах санаачилга"-ын дагуу тив хоорондын шилэн кабелийн шинэ сүлжээг бий болгоно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Энэхүү хөрөнгө оруулалт нь өнгөрсөн онд АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээний хүрээнд хийгдэж буй аж. АНУ-ын засгийн газар Гуам, Фижи, Францын Полинез зэрэг АНУ-ын эх газар болон Номхон далайн арлуудын хооронд сүлжээний холболтыг бэхжүүлэх зорилгоор далайн усан доогуур кабель суурилуулахад зориулж Google-д санхүүжилт олгохоор шийдсэн юм.

Далайн усан доогуур суурилуулсан кабель нь дэлхийн дата түгээлтийн 99 хувийг хариуцдаг бөгөөд интернет холболтын сүлжээний тулгуур болж өгдөг.

АНУ, БНХАУ-ын хоорондох сөргөлдөөн даамжрахын хэрээр Номхон далайн бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэх гэсэн хоёр улсын өрсөлдөөн улам ширүүсэж байна. Энэ нь ихэвчлэн дэд бүтцийг бий болгох, гуравдагч орнуудтай цэргийн түншлэлийг бэхжүүлэх хэлбэрээр явагдаж байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв.

Тодруулбал, АНУ-ын засгийн газар дэлхийн мэдээллийн санг тодорхойлоход тусалдаг үүрэн холбооны үйлчилгээг үндэсний аюулгүй байдлын гол салбар болгон зарласан билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Фумио Кишида нар өмнөх өдөр нь Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ “Өнгөрсөн оны 10-р сард АНУ, Австралийн хооронд далайн усан доогуур кабель суурилуулах хамтарсан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан бол энэ удаад Номхон далайн бүс нутагт далйн усан доогуур кабель суурилуулах санхүүжилтийг АНУ, Япон улсууд хийхээр төлөвлөж байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Нэмж дурдахад Япон, Гуамын хооронд Proa, Япон, Хавайн хооронд Taihei-г суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Google компани Хавай, Хойд Марианы арлууд болон Гуамыг холбосон усан доорх кабель суурилуулахаар мөн төлөвлөжээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03