Путин: Украины дүрвэгсдэд байнгын оршин суух эрх, халамжийн тэтгэмж олгоно
2022, 8 сарын 28. 16:460

Дайн эхэлснээс хойш ОХУ руу дүрвэсэн Украины иргэдэд байнгын оршин суух зөвшөөрөл олгохыг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин захирамжилсан тухай гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.

Франс Пресс, DPA, Спутник зэрэг агентлагуудын мэдээлснээр, ерөнхийлөгч Путин Украины иргэдийн Орост түр байх хугацааг цуцалж, ОХУ-д ажил эрхлэн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрлийг олгох захирамжид орон нутгийн цагаар өчигдөр гарын үсэг зурсан болохыг онцлон хүргэв.

Энэхүү захирамж үйлчлэх гол зорилтот бүлэг нь өнгөрөгч 2 сарын 24-ний өдрөөс хойш үргэлжилж буй “цэргийн тусгай ажиллагаа" хэмээн нэрийдсэн ОХУ-ын өдүүлсэн энэхүү дайн дэгдэсний дараачаас Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтад байдаг Зүүн Донбасс мужийг орхин гарч Оросын хилээр орж ирсэн Украины паспорт эзэмшигчид аж.

Өмнө нь тэд зургаан сарын хугацаанд зөвхөн 90 хүртэл хоног ОХУ-д оршин суух боломжтой байсан ч энэхүү захирамжаар уг хязгаарлалтыг цуцалжээ. Гэхдээ энэхүү захирамжийн дагуу ажил эрхлэх эрхтэй болохын тулд хурууны хээ эсвэл өөрийн гэрэл зургийг ОХУ-ын эрх бүхий байгууллагад бүртгүүлж, халдварт өвчний шинжилгээ өгөх ёстой.

Путин Украины иргэдийг Оросын аюулгүй байдалд заналхийлсэн эсвэл шоронгоос суллагдсанаас бусад тохиолдолд тэднийг гадаад руу албадан гаргахыг хориглосноос гадна эмзэг бүлгийнхэнд халамжийн тэтгэмж олгохоор болжээ.

ОХУ Украинд халдан довтолсноос хойш ойролцоогоор 3,6 сая украинчууд тус улсын хилээр нэвтэрсэн ба тэдний 580 мянга гаруй нь хүүхэд байгаа аж. Дайн дэгдэснээс хойш зарим нь ОХУ дахь гэр бүлийнхэнтэйгээ амьдрахаар нүүж ирсэн тохиолдол байж болох ч Оросын арми эзэлж авсан бүс нутгаасаа Украин хүүхдүүдийг Орос руу албадан авчирч байгаа юм биш байгаа гэх хардлагыг барууныханд төрүүлсээр байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
3
0
0
4
1
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35