Хонда, LG компаниуд хамтран АНУ-д 4.4 тэрбум ам.долларын өртөг бүхий цахилгаан автомашины зайн үйлдвэр барих болжээ
2022, 8 сарын 30. 13:090

Япон автомашины үндэстэн дамнасан компани болох Хонда Солонгосын LG Энержи Сольюшн компанитай хамтран АНУ-д 4.4 тэрбум ам.долларын өртөг бүхий цахилгаан автомашины зайн үйлдвэр барих гэрээг үзэглэжээ.

Компаниудын зүгээс үйлдвэрийг АНУ-ын аль мужид барих тухай тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэвч тэдний мэдэгдсэнээр үйлдвэрийг барих ажлыг 2023 оны эхээр эхлүүлэх бөгөөд 2025 оны сүүл гэхэд тухайн үйлдвэрт масс үйлдвэрлэл явуулж эхлэх гэнэ.

Харин үйлдвэрийг яагаад АНУ-д барихаар төлөвлөсөн тухай тодруулахад Хойд Америкт цахилгаан автомашины зах зээл эрчимтэй өсөж, тус улс дахь цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

Хондагийн хувьд одоогийн байдлаар АНУ-ын зах зээлд цахилгаан автомашин огт нийлүүлээгүй байгаа ч 2024 онд Prologue гэх цахилгаан автомашиныг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тийнхүү Хонда 2030 он гэхэд дэлхийн зах зээлд нийт 30 загварын цахилгаан автомашин гаргаж, 2040 оноос Хойд Америкийн зах зээлд зөвхөн цахилгаан автомашин гаргах болжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35