Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани нийт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт жагсах болжээ
2022, 8 сарын 31. 10:530

Мягмар гарагт Азийн хамгийн чинээлэг эрхэм Гаутам Адани нийт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт жагсах болжээ.

Ингэснээр тэрээр дэлхийн хамгийн том, тансаг зэрэглэлийн брэнд болох LV-ийн үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Бернард Арногийн урд бичигдэх болсон байна.

Блумбергээс мэдээлж байгаагаар тэрбумтан Гаутам Аданигийн хөрөнгө өдгөө 137 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа юм. Харин Форбес сэтгүүлээс мэдээлж байгаагаар Гаутам Адани нийт хөрөнгө 147 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа ажээ.

Блумбергийн жагсаалтыг үзвэл, дэлхийн тэрбумтнуудыг Теслагийн захирал Илон Маск тэргүүлж, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос удаалан ноён Адани гуравдугаарт бичигдэж байгаа бол Форбес сэтгүүлийн жагсаалтад Илон Маск, Бернард Арно, Жефф Безос нарын ард буюу дөрөвдүгээрт Гаутам Адани бичигдэж байна.

Ташрамд дурдахад Гаутам Адани өнгөрөгч хоёрдугаар сард Энэтхэгийн хамгийн баян эрхэм Мукеш Амбаниг хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэж байсан юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35