Путин зэвсэгт хүчнээ 10 хувиар тэлэх зарлиг гаргав
2022, 9 сарын 1. 14:380

ОХУ-ын Ерөнхийлөгч зэвсэгт хүчиндээ 137,000 орчим цэрэг нэмж элсүүлэх зарлигт гарын үсэг зурлаа. Одоогийн байдлаар Оросын тал нэг сая гаруй цэрэгтэй байгаа бөгөөд 900,000 орчим энгийн иргэн алба хааж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлсэн тус зарлигт “ОХУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд нийт 2,039,758 албан хаагч байх бөгөөд түүний 1,150,628 нь бэлтгэгдсэн цэрэг байх” тухай дурджээ. Зарлиг 2023 оны нэгдүгээр сарын 1 өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ он дуусахаас өмнө Оросын тал зэвсэгт хүчнээ 10 хувиар зузаатгахаар боллоо.

Өдгөө Орос даяар энгийн иргэдийг цэрэгт татахын тулд их хэмжээний мөнгөн урамшуулал амласан хөдөлгөөн өрнөж буй. Мөн хоригдлуудад мөнгө, эрх чөлөө амлан дайнд татан оролцуулж байгаа тухай олон мэдээлэл гарч байна. Барууны албан хаагчдын мэдээлж буйгаар ОХУ-Украины дайн эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд 70,000-80,000 орчим орос цэрэг үрэгджээ.

Орос улсад 18-27 насны эрчүүд хугацаат цэргийн алба хаах хуультай. Одоогоор тэдгээр хугацаат цэргүүдийг Украины дайнд явуулахаас зайлсхийж байгаа боловч хүчээр илгээсэн цөөн тохиолдол гарсан тул хариуцах офицеруудад нь арга хэмжээ авсан ажээ. Тус улсын хуулийн дагуу Украины дайнд оролцохын өмнө энгийн иргэдийг дөрвөн сарын хугацаатай бэлтгэл сургалтад хамруулж байна.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35