III Чарльз хаан хорт хавдараар оношлогдож, эмчилгээ хийлгэж эхэлжээ
2 сарын 6. 8:450

Их Британийн хатан хааны гэр бүлийн зүгээс III Чарльз хаан хорт хавдар тусч, эмчилгээ хийлгэж эхэлснийг зарлалаа.

III Чарльз хаан түрүү булчирхайн томролын улмаас өнгөрсөн долоо хоногт хагалгаа хийлгэх үеэр хорт хавдартай болсон нь илэрсэн бөгөөд орон нутгийн цагаар 5-ны өдрөөс тогтмол эмчилгээ хийлгэж эхэлсэн байна.

Хатан хааны гэр бүлийнхэн хорт хавдрын төрөл, үе шатын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч түрүү булчирхайн хорт хавдар биш гэж мэдэгджээ.

Түүнчлэн хаан эмчилгээгээ эхлүүлсэндээ тун эерэг хандаж байгааг хааны гэр бүлийнхэн дурдаад аль болох хурдан хэвийн амьдралдаа эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа хэмээн үргэлжлүүлэв.

Уг асуудалтай холбоотойгоор хаан олон нийтийн үйл ажиллагаанаас түр завсарлага авч байгаа хэдий ч үндсэн хуульд заасан төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж ВВС агентлаг онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41