Microsoft компани Activision-ийг худалдаж авбал шударга өрсөлдөөнд өндөр эрсдэл үүснэ
2022, 9 сарын 2. 9:510

Xbox-ийг бүтээгч Microsoft компани Candy Crush, Call of Duty зэрэг олон алдартай тоглоом бүтээсэн Activision Blizzard компанийг 68.7 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьсан.

Activision энэхүү саналыг хүлээн авч хоёр компани нэгдсэн тохиолдолд видео тоглоомын төхөөрөмж үйлдвэрлэл, төлбөртэй тоглоомын үйлчилгээний салбарт өрсөлдөөн илт багасах тухай Их Британийн Өрсөлдөөн, зах зээлийн хяналтын байгууллагаас мэдэгдлээ. Төрийн байгууллагаас ийнхүү мэдэгдэл гаргаж байгаа нь тус худалдан авалтын үйл явцад төр оролцох өндөр магадлалтайг илтгэнэ. Харин Microsoft-ийн зүгээс “Бид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хариулсан юм. Activision-ийг амжилттай нэгтгэж чадвал Microsoft компанийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт болно.

Activision Blizzard хэдийгээр дэлхийн хамгийн алдартай тоглоомуудыг бүтээсэн боловч сүүлийн жилүүдэд ажлын байрны хортой, хүйсээр ялгаварлан гадуурхсан нөхцөл бүрдүүлсэн хэмээн ихээр буруутгагдаж байна.

Шударга өрсөлдөөнийг хангах үүрэгтэй Өрсөлдөөн, зах зээлийн хяналтын байгууллагын худалдан авалт хариуцсан захирал Сорча О’Кэрол “Microsoft нь худалдан авалтын үр дүнд Call of Duty, World of Warcraft зэрэг алдартай тоглоомуудыг эзэмшинэ. Улмаар өрсөлдөгчдөө зах зээлээс шахан гаргах боломж бүрдэх юм. Тиймээс Их Британийн видео тоглоомчид болон тус салбарын бизнес эрхлэгчдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдвэр гаргахын тулд бид шаардлагатай тохиолдолд дараачийн шатны гүнзгийлүүлсэн хяналт, шалгалтыг эхлүүлнэ” хэмээн өгүүллээ. Улмаар Microsoft компани тодорхой нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсний дараа тус худалдан авалтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөх шийдвэр гаргана гэв.

Activision-ийг худалдан авах болсон гол шалтгаан нь тус компанийн гар утасны тоглоомын салбарт хуримтлуулаад буй арвин их туршлага хэмээн Microsoft компанийн зүгээс мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35