Ангараг гаригийн хөрсөн дээр хүчилтөрөгч үйлдвэрлэж байна
2022, 9 сарын 3. 19:460

“Хүн 2029 онд Ангараг гариг дээр газардах бөгөөд энэ нь хүн төрөлхтний эхлүүлэх гариг хоорондын колоничлолын эхний алхам болно” хэмээн SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маск өгүүлсэн билээ.

Үүнийг биелүүлэхийн тулд олон бэрхшээл туулах хэрэгтэй болно. Нэн түрүүнд хүчилтөрөгчийн хангамжийн асуудал тулгарна. Улаан гариг дээр хүчилтөрөгч нь хүний амьдралыг тэтгэх үндэс төдийгүй пуужин дэлхий рүү буцах аялалд зайлшгүй чухал юм.

Улмаар NASA Массачусетсын технологийн институттэй хамтран Ангарагийн агаар мандлаас нүүрсхүчлийн хийг авч хүчилтөрөгч болгон хувиргаж эхэлжээ. Тэгэхдээ 2021 онд Ангараг дээр газардуулсан Perseverance хэмээх гариг дээр явагч ровер машин дотор суурилуулсан Moxie хэмээх талх шарагч шиг жижигхэн хэмжээтэй төхөөрөмж ашиглаж байгаа юм.

Moxie өнгөрсөн жил Ангарагийн бүх улирлын үед хүчилтөрөгч үйлдвэрлэж чадахаа харуулсан бөгөөд нийт долоон удаа, нэг цагт ойролцоогоор зургаан грамм хүчилтөрөгч ялгаруулжээ. Энэ нь нэг модны ялгаруулдаг хүчилтөрөгчийн хэмжээтэй бараг ижил юм. “Төхөөрөмжийг тасралтгүй ажиллуулсан тохиолдолд үйлдвэрлэх хүчилтөрөгчийн хэмжээ нь насанд хүрсэн нэг хүнийг амьсгалуулж хүрэхгүй боловч жижиг биетэй нохойг амьд байлгахад хангалттай” хэмээн профессор Жеффри Хоффман хэллээ. Ангараг дээр хүн амьдардаг эрдэм шинжилгээний бааз байгуулахын тулд хүчилтөрөгчийн үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Гэвч тэрхүү үйлдвэрийг ажиллуулахад эрчим хүчээр тасралтгүй хангах эх үүсвэр шаардлагатай болох нь дараачийн шийдвэрлэх асуудал юм.

Ангараг гариг дээр хүчилтөрөгч үйлдвэрлэх өөр аргуудыг мөн судалж байна. Тухайлбал, лабораторид суурилсан плазмын реактор нэг цагт ойролцоогоор 14 грамм хүчилтөрөгч үүсгэсэн тухай Journal of Applied Physics эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлсэн байна. Мөн Ангараг гаригийн ихэнх хэсгийг бүрхсэн мөнх цэвдгээс хий гаргаж авах боломж бий.

Эх сурвалж: Bloomberg

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35