LockBit хакерын бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоожээ
2 сарын 21. 12:300

Европын Холбооны цагдаагийн байгууллага болох “Европол”-ын удирдлага дор 10 орны хууль сахиулах байгууллагууд “LockBit” гэдэг хакерын бүлэглэлийн эсрэг томоохон ажиллагаа явуулж, 34 серверийг нь ажиллагаагүй болгож, 14 мянга орчим хаягийг хаасан байна.

"Цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааны хүрээнд 10 орны хууль сахиулах байгууллагууд “LockBit” бүлэглэлийн гэмт хэргийн үйл ажиллагааг бүх түвшинд таслан зогсоож, хэргийг үйлдэх боломж, бүлэглэлийн нөлөө, нэр хүндийг ихээхэн хязгаарлаж чадлаа" гэж Европолийн мэдэгдэлд дурджээ.

Тус ажиллагаанд Франц, Герман, Нидерланд, Швед, Австрали, Канад, Япон, Их Британи, АНУ, Швейцар нэгдсэн байна.

Хэдэн сарын турш үргэлжилсэн ажиллагааны явцад LockBit-ын үндсэн платформ ба бусад чухал дэд бүтцүүдийг ажиллагаагүй болгосон байна. Хакеруудын серверүүдийг Нидерланд, Герман, Финланд, Франц, Швейцарь, Австрали, АНУ, Их Британид хаажээ.

Мөн интернэт дэх хаягуудыг хааснаас гадна криптовалют бүхий 200 орчим дансыг царцаажээ. Үүний зэрэгцээ Францын шүүхийн хүсэлтээр тус бүлэглэлийн хоёр гишүүнийг Польш, Украинд баривчилж, Франц, Америкийн эрх баригчдын хүсэлтээр олон улсын хэмжээнд баривчлах 3 зөвшөөрөл, 5 яллах дүгнэлт гаргасан байна.

"LockBit" бол дэлхий даяар хамгийн өргөн тархсан, мөнгө шаардан залилдаг программ бөгөөд иргэдэд олон тэрбум еврогийн хохирол учруулжээ.


Эх сурвалж: Интерфакс /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01