Meta компани өөрийн гэсэн зан араншинтай, хиймэл оюун ухаан бүхий чатботуудыг танилцуулжээ
2023, 9 сарын 28. 15:370

Фэйсбүүк, Инстаграм зэрэг платформын толгой компани болох Meta лхагва гарагт өөрийн гэсэн зан араншинтай, хиймэл оюун ухаан бүхий чатботуудыг танилцуулжээ. Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийн тайлбарласнаар тэд эдгээр чатботуудыг өөрсдийн Messenger платформд ашиглана гэсэн юм.

Шинэ чатботуудын гол онцлог нь тэд өөр өөрийн гэсэн зан араншинтай байх бөгөөд тус бүрдээ тодорхой нэг сэдвийг дэлгэрэнгүй судалсан байх ажээ.

Тийнхүү хэрэглэгчид хоорондоо чатлаж байхад ямар нэг зүйлийн талаар мэтгэлцэх аваас “Meta AI” чатботыг дуудаж, маргаанаа таслуулах гэх мэтээр уг технологийн дэвшлийг хэрэглээнд оруулах гэнэ. Гэхдээ чатботуудын үндсэн зорилго нь асуултад хариулах бус энтертайнмент байх юм.

Улмаар Америк хөлбөмбөгийн од Том Брэди л гэхэд “Бру” нэртэй “шооч спортын мэтгэлцэгч” чатботын дүрийг бүтээсэн бол YouTube од MrBeast “Зак” нэртэй “чамаар тохуурхах” чатботын дүрийг бүтээсэн байна.

Марк Закербергийн хэлснээр чатботуудыг тэд эхний ээлжид АНУ-ын зах зээлд ойрын өдрүүдээс гаргана гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01