Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс Борис Жонсоны халааг авахаар болжээ
2022, 9 сарын 5. 22:210

Олон улсын зүгээс таамаглаж байсанчлан Их Британийн дараагийн ерөнхий сайдаар одоогийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс томилогджээ.

Их Британийн Консерватив намын орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр өдгөө 47 настай Трасс Сангийн сайд асан Риши Сунакыг ялж тус намын дараагийн шинэ даргаар сонгогдсон болохыг зарлав.

Намын даргын суудалд нэр дэвшин ялалт байгуулсан Трасс олонхийн бүлгийн даргын хувиар ерөнхий сайдын нэр хүндтэй албан тушаалд шууд томилогдох бөгөөд 6-ны өдөр Шотландын Балморал шилтгээнд Хатан хаан II Елизаветатай уулзсаны дараа үүрэгт ажилдаа орох гэнэ.

Одоогийн ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын 5-ныг хүртэл албан үүргээ гүйцэтгэх ба дараа нь огцрох тухайгаа хатан хаанд тайлагнасныхаа дараа албан ёсоор огцрох аж.

Ингэснээр Гадаад хэргийн сайд Трасс Маргарет Тэтчер, Тереза ​​Мэй нарын дараа ерөнхий сайдаар сонгогдож буй гурав дахь эмэгтэй болж буй юм.

Жонсон өнгөрөгч долдугаар сарын эхээр огцрохоо зарласнаас хойш Консервативууд Төлөөлөгчдийн танхим болон бүх гишүүдийн саналаар дараагийн намын даргаа сонгож буй нь энэ билээ.

Шинэхэн ерөнхий сайд Трасс татварыг бууруулж эдийн засгийг идэвхжүүлэх нь Консерватив намын гол үзэл баримтлал хэмээн онцолсноор барахгүй Жонсоны хэрэгжүүлж асан бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн намынхаа гишүүдээс олонхын саналыг авч чаджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04