Румыний Ерөнхийлөгч К.Йоханнис НАТО-ийн тэргүүний албан тушаалд өрсөлдөнө
3 сарын 13. 12:360

Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнис НАТО-ийн тэргүүний албан тушаалд Йенс Столтенбергийн халааг авахын төлөө өрсөлдөнө гэдгээ мягмар гарагт мэдэгдэж, эвслийн хувьд чухал цаг үед “хэтийн төлөвлөгөөг шинэчилнэ” гэж амлав.

Сүүлийн хоёр жил тус эвсэл Украины дайны улмаас аюулгүй байдалтай холбоотой хүнд хэцүү нөхцөл байдлыг туулж ирсэн юм. “Миний бие НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөнд орохоор шийдсэн” гэж Украинтай хиллэдэг улсыг удирддаг К.Йоханнис сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

АНУ, Их Британи, Герман улсуудын хувьд Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа тэрбээр эвслийг тэргүүлж, Й.Столтенбергийн халааг авах магадлалтай хүнээр нэрлэгдээд байгаа юм. Харин Унгарын тал өмнө нь засгийн газрыг нь шүүмжилж байсан М.Рюттег дэмжихгүй гэдгээ мэдэгджээ.

Аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл манай улс Европ-Атлантын манлайллын хүрээнд илүү их үүрэг хариуцлага хүлээх цаг болсон гэж бодож байна. Румын улс манай бүс нутагт тулгарч буй түүхэн сорилтууд, Оросын цэргүүдийн Украинд эхлүүлсэн дайны улмаас үүссэн аюулгүй байдлын өнөөгийн байдлын талаар гүн гүнзгий ойлголттой. Үүний сацуу НАТО эрхэм зорилгынхоо хэтийн төлөвлөгөөг шинэчлэх шаардлагатай гэж би үзэж байна” гэж К.Йоханнис мэдэгджээ.

Умардын Атлантын эвслийг 10 орчим жилийн турш удирдаж буй, Норвегийн ерөнхий сайд асан Й.Столтенбергийн халааг авах хүнийг ирэх долоодугаар сард Вашингтон хотноо болох дээд хэмжээний уулзалтын өмнө зарлах төлөвтэй байна. НАТО-ийн дүрмийн дагуу нэг нэр дэвшигчийн талаар зөвшилцөлд хүрэх хүртэл ямар ч шийдвэр батлагддаггүй байна.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35