Хамтдаа бүтээлцсэн 30 жил
2022, 9 сарын 6. 10:420

Өдгөөгөөс 30 жилийн тэртээ хоёр хүний бүрэлдэхүүнтэй “Дөргөн” нэртэй хувиараа эрхлэх аж ахуй үйл ажиллагаагаа эхэлсэн нь өнөөдөр 3000 гаруй ажиллагсадтай зургаан чиглэлд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй МАКС ГРУПП болох эхлэлийг тавьсан билээ.

Энэ хугацаанд Макс группийн хамт олон 600 км зам тавьж, олон зуун мянган квадрат барилга, орон сууцуудыг барьж байгуулж, МУ-ын Газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг хийж гүйцэтгэж, Хүнсний салбарт чанарыг тогтоож, Дотоодын үйлдвэрлэлийн томоохон төлөөлөгч 7000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй СҮҮ ХК үйл ажиллагааг тогтвортой явуулж, дэлхийн алдарт Рамада, Holiday inn алдарт зочид буудлуудын онцгой эрхийг эзэмшиж эх орондоо сүндэрлүүлж, алдарт Бургер кинг сүлжээ рестораны фрайнчайз эрхийг авч үйлчилгээний стандартын янштал мөрдөн ажиллаж, томоохон төслүүдтэй хамтран ажиллаж эх орныхоо хөгжил дэвшилд үнэ цэнтэй бодит хувь нэмрийг оруулаад байна.

Энэ бүхэн нийт МАКС группийн нийт ажиллагсад болон удирдлагуудын хүчин зүтгэл юм. МАКС группийн 30 жилийн баяр нь хамтрагч түншүүд болон МАКС групп-т итгэж өнөөдөрт хамтдаа ирсэн эрхэм үйлчлүүлэгчдийн баяр юм.

Илүү сайхан Монголын төлөө уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг МАКС групп сүүлийн жилүүдэд 900 гаруй тогтвортой ажлын байруудыг нэмж, томоохон төслүүд хэрэгжүүлж байна.

Тэгвэл түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээгээ 9-р сарын 3нд амжилттайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Баярт гадаад дотоодын 300 гаруй харилцагч түнш, хамтын ажиллагаатай байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Арга хэмжээний үеэр өнгөрсөнд бүтээн байгуулсан бодит үр дүнгээ тайлагнасан бөгөөд цаашид хэрэгжүүлэх алсын хараа, зорилго зорилт, тогтвортой хөгжлийн талаарх бодлого чиглэлийг Макс группийн хүний нөөц, захиргаа хариуцсан захирал Д.Нямлхаажав, Хүнд үйлдвэрлэл, уул уурхайн газрын захирал Д.Даваа-Очир, Худалдааны бизнес хариуцсан захирал С. Сүхболд нар танилцуулсан юм.

МАКС Группийн зарчим бол хамтын үнэ цэнийг бий болгож хамтдаа хөгжих явдал юм. Тиймээс компанийнхаа ажиллагсдын нийгмийн асуудалд сэтгэл гарган оролцож, дэмждэг. Үүний тод жишээ бол 7 тэрбум гаруй төгрөгийг МАКС Группийн 400 ажилчдад орон сууцны дэмжлэг болгон олгосон явдал юм.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд бүтэн өнчин хүүхдүүдэд ирээдүйн хадгаламж нээх, хараагүйчүүдийг дэмжих сайн дурын ажиллагаа, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор моджуулах аян зэрэг нийгэм, эх оронд тустай олон тооны ажлуудыг энэ хугацаанд хийж гүйцэтгээд байна. Бахархалт Монгол хүн гэдгээ үргэлж санаж, өв соёл түүх уламжлалаа нандигнан хайрладаг Макс группийн замнал түүхтэй, бүтээлтэй, нэр төртэйгөөр үргэлжилж байна. Цаашдын 30 жил баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллаж, улсын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулах зорилготой юм. Хамтын үнэ цэнийг бий болгож хамтдаа хөгжиж илүү сайхан Монголыг бүтээцгээе.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35