Соно зээлийн апп "Оюутан хөтөлбөр"-өө амжилттай хэрэгжүүллээ
7 сарын 3. 9:260

Соно апп-ын “Оюутан хөтөлбөр”-ийн гол зорилго нь залуу боловсон хүчний залгамж халааг бэлдэх юм.

Их дээд сургуульд суралцах явцдаа мэргэжлийн чиг баримжаагаа нэмэгдүүлж, илүү их ур чадвар, мэдлэг туршлагатай болох боломжийг Соно зээлийн аппликейшний хамт олны зүгээс оюутан залуустаа олгож, “Оюутан хөтөлбөр-1” нийгмийн хариуцлагын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүллээ. Өнөөдөр Соно апп-ын зүгээс оюутнуудад зориулсан өдөрлөг зохион байгуулж, хөтөлбөрийн шалгаруулалтаа хийхийн зэрэгцээ ажил мэргэжлийн талаар сонирхолтой лекц сонсгож, компанийнхаа оффистой танилцуулав.

Соно апп-ын хөтөлбөрт шалгарсан оюутнууд 1,500,000-3,000,000₮ цалинтай дадлага хийн шилдэг 1 оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Соно Финтек ББСБ ХХК” олгоно.

“Оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд нэг сарын хугацаанд 500 гаруй оюутан залуусыг анкет, ярилцлага, шалгалт гэх зэрэг үе шаттайгаар шалгаруулснаас, сургуульдаа амжилттай суралцаж буй эерэг хандлагатай, бүтээлч санаачилгатай, зорилго тэмүүлэлтэй шилдэг 10 оюутан шалгарч тус хөтөлбөрт хамрагдаж эхлээд байна.

Өнөөдөр хүн бүрд үр шимээ хүртээж, бидний санхүүгийн хэрэгцээг ус агаар мэт хангаж буй финтек технологийн салбартай нэг бүрчлэн танилцаж, бизнесийн хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн, дадлага туршлага хуримтлуулахын зэрэгцээ оюутнууд Монголын дундаж цалингаас ч илүү өндөр цалинтайгаар зуны амралтынхаа турш буюу 5 долоо хоногийн турш ажилласнаар оюутнууд сургалтын төлбөрөө ч бүрдүүлэх боломж бүрдэж байна.

Супер шилдэг байхаас гадна багаараа, идэвхтэй оролцоотой ажиллах оюутнууд хичээл нь эхэлсэн ч цагийн ажилтнаар буюу сурангаа НДШ-ээ төлүүлээд, үндсэн болон урамшуулалт цалин аван ажиллах боломжийг Соно зээлийн апп-ын хамт олон оюутнууддаа олгох юм.

Оюутан хөтөлбөрт шалгарсан оюутнууддаа халуун баяр хүргэе.

Соно зээлийн апп-ын тус хөтөлбөр ирэх жилүүдэд ч үргэлжлэхээр төлөвлөгдөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/12/05: Тойм мэдээ
02023-12-6 10:24
Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
02023-12-6 7:19
Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
02023-12-6 7:13
Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023-12-5 21:47
Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023-12-5 20:46
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
02023-12-5 15:55
Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа
2023-12-5 13:13
2023/12/04: Тойм мэдээ
02023-12-5 10:54
Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ
2023-12-5 7:46