Илон Маскийн Dogecoin-той холбоотой 258 тэрбум ам.долларын нэхэмжлэлтэй шүүхийн зарга хүндэрч байна
2022, 9 сарын 8. 18:140

Кит Жонсон хэмээх АНУ-ын иргэн Илон Маскийг Dogecoin криптовалютаар пирамид бүтэцтэй луйврын хэрэг үйлдсэн гэж буруутган шүүхэд мэдүүлэн 258 тэрбум ам.доллар нэхэмжилсэн билээ. Тус хэрэг өдгөө нийт долоон нэхэмжлэгч, зургаан хариуцагчтай болон өргөжөөд байна.

Мягмар гарагийн орой Манхэттен дэх Холбооны шүүхэд гаргасан нэмэлт гомдолд дурдсанаар Маск болон түүний цахилгаан автомашины компани Tesla, сансрын аялал жуулчлалын компани SpaceX, туннель барилгын компани Boring Co зэрэг хариуцагч талууд нь Dogecoin криптовалютын ханшийг хоёр жилийн хугацаанд зориудаар 36,000 хувиар өсгөсөн бөгөөд дараа нь мөн зориудаар уналтад оруулсан гэжээ.

Ийм замаар хариуцагч талууд Dogecoin-д хөрөнгө оруулагчдын мөнгөнөөс "олон арван тэрбум ам.долларын ашиг олсон" бөгөөд уг крипто нь бодит үнэ цэнгүй, одоогийн үнэ цэн гэх зүйл нь "зөвхөн маркетингийн үр дүн байж" хэмээн гомдолд дурджээ. Анхны нэхэмжлэлийг зургаадугаар сард гаргасан бөгөөд шүүх хурал үргэлжилж байна. Tesla, SpaceX, Boring компаниудаас Лхагва гарагт тайлбар өгөхийг хүссэн боловч шуурхай хариулсангүй.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04