Zara ирэх намар бүтээгдэхүүнийхээ үнийг дахин нэмнэ
2022, 9 сарын 15. 9:500

Zara, Bershka зэрэг алдартай брэндүүдийг эзэмшдэг Inditex компани сүүлийн хоёр улирал дараалан бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн. Тэд ирэх намар үнээ дахин нэмнэ гэж мэдэгдлээ.

Бэлэн хувцасны жижиглэн худалдааны салбарт тэргүүлэгчдийн нэг Inditex компани олон улсад амьжиргааны өртөг өссөн энэ үед үнээ нэмж буй нь эрэлтийг бууруулна хэмээн санаа чилээж байгаа боловч их хэмжээгээр өсөж буй зардлаа нөхөхийг хичээж байна гэж тайлбарласан. Гэвч Inditex-ийн орлого энэ оны долоодугаар сар хүртэлх хагас жилийн хугацаанд 41 хувиар, борлуулалт нь 25 орчим хувиар тус тус өссөн дүнтэй байна. Харин бизнесийн нэг жилийн өсөлтийн хурд тав орчим хувиар буурсан ажээ. Inditex бүтээгдэхүүний үнээ өрсөлдөгчдөөсөө илүү ихээр нэмсээр байна.

ТУЗ-ийн дарга Марта Ортега эцгээсээ бизнесийн удирдлагыг шилжүүлэн авснаас хойших санхүүгийн анхны үзүүлэлт өссөн дүнтэй гарч байна. Тус компанийн орлого нэг жилийн өмнө 11.9 тэрбум евро байсан бол одоо 14.84 тэрбум евро болж нэмэгдсэн. Inditex өнөөдрийн байдлаар 72 тэрбум еврогийн зах зээлийн үнэлгээтэй байна.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35