Япон улс визний хязгаарлалтаа цуцалж, зарим орны иргэдэд визгүй зорчих эрх олгоно
2022, 9 сарын 15. 12:170

Япон улс АНУ зэрэг зарим орноос богино хугацаагаар аялахаар ирсэн жуулчдад визгүй нэвтрэх эрх олгож, нэг өдөрт хүлээн авах гадаад иргэдийн тооны дээд хязгаарыг ирэх аравдугаар сараас эхлэн бүрэн цуцалж байна.

Дэлхий даяар аялал жуулчлалын салбар сэргэж, орлого нэмэгдэж буй энэ үед Япон улс хоцрохыг хүссэнгүй. Тэрчлэн, сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүртэл унаад байгаа иений ханшийг сэргээхэд аялал жуулчлалын салбар чухал нөлөөтэй гэж үзсэн байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт нэг өдөрт хүлээн авах аялагчдын дээд хязгаарыг 20,000 байсныг 50,000 болтол нэмсэн төдийгүй тус улсад ирэхийн өмнө ковидын шинжилгээ өгсөн байх шаардлагаа цуцалсан байсан. Харин аравдугаар сараас эхлэн жуулчдын тоонд хязгаар тавихаа зогсоох ажээ.

Японы Ерөнхий сайд Фумио Кишида дээрх өөрчлөлтүүдийн талаар ойрын өдрүүдэд албан ёсны мэдэгдэл хийнэ гэж Nikkei Asia агентлаг бичжээ. Ковидын цар тахал дэгдэхээс өмнө Япон улс дэлхийн 68 орны иргэдийг визгүй хүлээн авдаг байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35