Хятадаас Орос руу чиглэсэн экспортын хэмжээ энэ онд 73 хувиар нэмэгджээ
2023, 8 сарын 22. 4:450

Энэ онд Хятадаас Орос руу чиглэсэн экспортын хэмжээ огцом өссөн дүн мэдээ гарчээ.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 21-ний өдөр Хятадын Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас иш татан мэдээлснээр, энэ оны 1-р сараас 7-р сар хүртэл Хятад, Оросын худалдаа өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 36 хувиар нэмэгдэж, 134 тэрбум ам.долларт хүрсэн болохыг онцолсон байна.

Тодруулбал, мөн хугацаанд Хятадын нийт экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос 5 хувиар буурсан ч Орос руу хийсэн экспорт 73 хувиар өссөн байх юм.

Энэ оны эхний хагаст Хятад улс Японыг гүйцэж түрүүлж, автомашин экспортоороо дэлхийд тэргүүлэх болсны гол шалтгаан бол Орос руу хийх экспортын хэмжээ огцом өссөнтэй холбоотой хэмээн Wall Street Journal сонин дүгнэсэн байна.

Хятад улс энэ оны эхний хагаст Орос руу 341 мянган автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зургаа дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

Энэ мэтчилэн Хятад-Оросын худалдаа эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын Украинд өдүүлсэн дайныг тус улс шууд бусаар дэмжиж байна гэх үзэл олон улсад газар авсаар байгаа билээ.

Тэр дундаа ОХУ руу хийх экскаваторын экспорт энэ онд өнгөрсөн оныхоос гурав дахин, бульдозерын экспорт хоёр дахин өссөнөөс гадна Хятад улс нь ОХУ руу цэргийн зориулалтаар ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүнийг ихээр экспортолж байгааг онцолжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35