Барууны удирдагчид: Путины дайны талаар баримталж буй байр суурь өчүүхэн ч өөрчлөгдөөгүй байна
2022, 9 сарын 15. 13:4212

Украины арми сүүлийн үед хүчтэй сөрөг довтолгоо хийж дайны нөхцөл байдлыг эргүүлэх оролдлогыг амжилттай хийж байгаа ч энэхүү дайныг эхлүүлсэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин байр сууриа өөрчлөх магадлал тун бага байгаа талаар түүнтэй ярилцсан барууны удирдагчид онцолжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мөн өдөр ерөнхийлөгч Путинтэй ярилцсаныхаа дараа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Дайн дуусах хүртэл ахиад багагүй хугацаа үлдсэн бололтой” хэмээн хэлснийг Associated Press болон CNN зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэ дайн Украиныг сүйрүүлсэн төдийгүй дэлхийн эдийн засгийг боомилж байна. Гэвч хоёр тал удахгүй энхийн гэрээ байгуулна гэвэл худал хэлсэн болно” хэмээн мэдэгджээ.

Мөн дэлхийн хүнсний хямралыг бага ч болов шийдэх үүднээс Оросын бордоог Украины Хар тэнгисийн боомтоор экспортлох, Украины Запорожье атомын цахилгаан станцын аюулгүй байдлыг хангах талаар Путинтэй ярилцсан гэдгээ нэмж дурдсан байна.

Түүнчлэн 13-ны өдөр ерөнхийлөгч Путинтэй 90 минут ярилцсан Германы канцлер Олаф Шольц мөн өдөр хэлэхдээ, "Харамсалтай нь, Путин Украиныг эзлэн түрэмгийлэх шийдвэр гаргасан нь алдаа байсан гэдгийг ойлгоогүй бололтой. Түүний байр суурь өөрчлөгдсөн өчүүхэн ч шинж тэмдэг ажиглагдсангүй” гэжээ.

Тэрээр Путинаас гал зогсоохыг уриалж, гал зогсоосны дараа Украины нутгийг бүрмөсөн орхин гарч, тус улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалсан гэж тайлбарлав.

Үүний зэрэгцээ, Украины арми саяхан зүүн хойд нутгийн Харьков хотыг эргүүлэн авахад "Герман улсын зүгээс Украинд нийлүүлсэн зэр зэвсэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн" гэж ерөнхий сайд Шольц цохон тэмдэглэсэн байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитро Кулева өмнөх өдөр нь өөрийн Твиттер хуудаснаа “Геноцидийг зогсоож, Украины ард иргэдийг чөлөөлөхийн тулд цэргийн нэмэлт тусламж шаардлагатай байна” хэмээн жиргээд Германыг зэвсэг нийлүүлэх тал дээр хойрго хандаж байна гэж шүүмжилсний хариуд Шольц ийнхүү мэдэгдэж буй бололтой.

Герман улсын хувьд газрын тос, байгалийн хийн гол түнш болсон ОХУ-тай найрсаг харилцаагаа хадгалж үлдэхээр хичээж ирсэн ч өнгөрөгч хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш цэргийн хүчээ үл нэмэгдүүлэх батлан хамгаалахын бодлогоосоо ухарч НАТО-гийн стандартын дагуу цэргийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 2 хувьд хүргэх зэргээр төрийн бодлоготоо өөрчлөлт оруулж байна гэж ВВС суваг тайлбарлав.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
5
2
23
4
8
18
Сэтгэгдэл үлдээх
Нийт 12 сэтгэгдэл
Зочин
202.9.46.138
   /
2022, 9 сарын 17. 15:35

Барууны үндсэрхэг үзэлтнүүд зэвсэг нийлүүлж украйныг там болгож бна.

103.229.121.173
   /
2022, 9 сарын 17. 15:29

БРЕЖНИВ АФГАНТАЙ 10 ЖИЛ '1979…1989 БАЙЛДСАН ЯЛАГДАЖ СССР СӨНӨСӨН ОДОО ПУТИН 10 ЖИЛ УКРАЙНТАЙ БАЙЛДАЖ ОРОС ОРОНД ИРГЭНИЙ ДАЙН ДЭГДЭЖ БУРУУН ОРОСЫГ ХУВААЖ АВНА БЛЯТЬ

ИРГЭН
66.181.183.40
   /
2022, 9 сарын 17. 12:47

Германп фашизм снргэх магадлал өндөр бөйна. Шольцийн өвөө фашист байсан. Гутерриш ану, барууныханы байр сууринд байгаа нь маш харамсалтай. Тэр аль аль талын байр суурийг тунгааж, төвийг сахиж зохицуулах чадваргүйгээ харууллаа!

64.119.21.58
   /
2022, 9 сарын 17. 9:18

Герман эргээд фашист үзэл санаандаа үнэнчээ харуулсаар байна . Энэ улсад бас нэгэн тэжээлийн үхэр удирдмаглах болжээ

Судлаач иргэн
202.9.46.132
   /
2022, 9 сарын 18. 5:52

Даян дэлхийд энх тайван л хэрэгтэй...сэтгэцийн овчтэй болсон Путиныг оросуудаар оор,доор нь алуулж байж дайн дуусна..их удвал орос олон жижиг улс болж задарна..тэр нь дэлхийд ч оросын ард тумэнд ч ашигтай..дэндуу их том нутаг асар их баялаг нь эргээд гац болж байнга дайн байлдаан хийж бусадыг турэмгийлэх донтой улс болгосон..уралын цаана москвит орос, татарын бугд найрамдах исламын улс , сибирийн республик, алс дорнодын республик ,кавказын холбооны щариат улс гэж 5 хувагдах магаддаа...монгол суйхээ гаргавал .айгаль нуураа бурят,туватайгаа авна..

1 0
192.82.84.206
   /
2022, 9 сарын 17. 7:16

Германы хүчийг сааруулж Европод гүйцэтгэж байгаа улс төр эдийн засгийн ролийг үгүй хийх оролдлогыг Шольц гуай мэдмээр дээ.Энэ дайн Укрианаас гадна Германд хортой . Тийм ээ!!

Иргэн
66.181.160.46
   /
2022, 9 сарын 16. 21:23

Шольцын үгээр зогсоох байсан бол
Тусгай үйл ажиллагаа эхлүүлэх хэрэг юу байх билээ. Түүгий оронд Оросод тавьсан хоригоо суллах санал тавихгүй дээ.

саа
202.21.127.142
   /
2022, 9 сарын 16. 9:48

Кулеба геноцид гэж юу хуцаад байна. украйны 15 000 , оросын 55 000 цэрэг үхэж байгаа гээ биз дэ. харин бандеруудын 1914 оноос хойш устгасан энгийн номхон 44 000 хүн бол жинхэнэ геноцид

202.55.188.34
   /
2022, 9 сарын 16. 23:47

Геноцидийг аль түрүүн эхэлчихэд,одоо ГЕ гэж байгаа нь дэндүү өрөөсгөл зүйл.Нөгөө биолабораториуд геноцид биш гэж үү.

6 0
202.126.89.38
   /
2022, 9 сарын 16. 21:17

Яасан гэнэ ээ ! 44000 энгийн иргэн алагдсан гэв үү? Дебил ээ өөрөө ганцаараа л дебилт битгий бусдыг хордуул!

2 3
Zochin
66.181.161.109
   /
2022, 9 сарын 15. 14:20

Адгийн өвгөн үхээсэй

Zochin
202.126.89.248
   /
2022, 9 сарын 16. 21:17

Adgiin uvgunuus turuulj chi uhne aalz mini

6 3
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04