Иранд цуврал дэлбэрэлт болж 100 орчим хүн амиа алджээ
1 сарын 4. 11:380

Ираны тусгай хүчний командлагч Касем Сулейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолын үеэр хоёр цуврал дэлбэрэлт болж, 100 орчим хүн амиа алдаж, олон хүн шархаджээ.

Тус улсын төрийн телевизээр мэдээлснээр, зүүн өмнөд нутгийн Керман хотод К.Сулейманийг оршуулсан оршуулгын газарт түүний амь үрэгдсэний дөрөв дэх жилийн ойн арга хэмжээний үеэр 20 минутын зайтай хоёр цуврал дэлбэрэлт болжээ.

Дэлбэрэлтийн хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. Харин Ираны эрх баригчид үл мэдэгдэх "террористуудад" тохож байна.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси уг халдлагыг "жигшүүртэй, хүнлэг бус гэмт хэрэг" гэж мэдэгдсэн бол шашны дээд удирдагч аятолла Али Хаменеи цуст цуврал дэлбэрэлтийн өшөөг авна гэж амлажээ.

Орос, Герман, Турк зэрэг хэд хэдэн улс халдлагыг буруушааж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсан байна.

Дэлбэрэлтийн үеэр 103 хүн амиа алдаж, 211 хүн шархадсан нь Исламын Бүгд Найрамдах Иран Улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага боллоо гэж Эрүүл мэндийн сайд Бахрам Эйноллахи мэдэгджээ.

Эргэн сануулахад, К.Сулеймани Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпусын "Аль-Кудс" тусгай хүчний командлагч байсан бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Багдад хотын нисэх онгоцны буудлын ойролцоо АНУ-ын Агаарын цэргийн хүчний пуужингийн цохилтод өртөж амиа алдсан юм.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01