Япон: ОХУ-ын 12 иргэн, 8 байгууллагыг хориг арга хэмжээний жагсаалтад нэмжээ
3 сарын 4. 10:090

Японы засгийн газар Украинд түрэмгийллээ үргэлжлүүлж байгаа ОХУ-ын иргэд болон аж ахуй нэгжид нэмэлт хориг арга хэмжээ авахаар шийджээ.

Японы засгийн газар орон нутгийн цагаар 1-ний өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар ОХУ-ын 8 байгууллага, 12 иргэний хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай Киодо Ньюс агнтлаг мэдээлэв.

Уг шийдвэрийн хүрээнд Украинаас хүүхэд хулгайлсан хэрэгт холбоотой байж болзошгүй Оросын орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнууд ч багтсан гэж мөн тус мэдээнд онцолсон байна.

Үүнээс гадна Японы засгийн газрын зүгээс Оросын аж үйлдвэрлэлийн салбарыг бэхжүүлэхэд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг экспортлох, ОХУ-д үйлдвэрлэсэн үйлдвэрлэлийн бус алмазыг шууд бусаар импортлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Украины дайны хоёр жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн сард зохион байгуулагдсан “Их 7”-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах бодолтой байгаагаа Японы ерөнхий сайд Фумио Кишида илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18