Форд: 3-р улиралд нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас болж нэг тэрбум ам.долларын нэмэлт зардал гарна
2022, 9 сарын 20. 9:150

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч Форд компанийн зүгээс инфляци болон нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас үүдэн гуравдугаар улиралд нэг тэрбум ам.долларын нэмэлт зардал гарах талаар мэдэгдсэний дараа тус компанийн хувьцааны үнэ унасан байна.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, тус компани өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас болж 40,000-45,000 нэгж автомашины үйлдвэрлэлд нөлөөлөхүйц эд ангийн хомсдол үүссэн гэж мэдэгджээ.

Дээр дурдсан автомашинууд дунд голчлон ашгийн хувь өндөртэй ачааны машин болон SUV ангиллын автомашинууд багтаж буй бөгөөд эдгээр автомашинууд нь дөрөвдүгээр улиралд дуусч, зах зээлд нийлүүлэгдэх төлөвтэй байгаа аж.

Тус компанийн энэ оны хувьцааны ногдол болон, татварын өмнөх ашиг (EBIT) урьдын адил 11.5-12.5 тэрбум ам.доллароор хэмжигдэх төлөвтэй байгаа юм. Харин гуравдугаар улирлын ашиг 1.4-1.7 тэрбум ам.долларт хүрэх таамгийг дэвшүүлсэн байна.

Энэхүү мэдэгдэл гарснаас хойш Форд компанийн хувьцааны үнэ 4 хувиар унажээ.

Автомашин үйлдвэрлэгчид цар тахлын хямралаас хойш нийлүүлэлтийн сүлжээний асуудалтай тэмцсээр байгаа билээ. Хэдийгээр сэлбэг хэрэгсэл, тэр дундаа хагас дамжуулагч чиптэй холбоотой асуудал үргэлжилсээр байгаа ч эрэлт өндөр хэвээр байгаа юм.

Фордын хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Женерал Моторс (GM) компанид ч үүнтэй төстэй асуудал тулгараад байгаа бөгөөд өнгөрсөн долдугаар сард сэлбэг хэрэгслийн хомсдолоос үүдэн үйлдвэрлэлийн явц дуусаагүй 95,000 нэгж автомашин байгаа талаараа хувьцаа эзэмшигчдэдээ тайлагнаж байв.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35