Европын холбоо: Монополийн эсрэг хууль зөрчсөн Apple компанид 1.8 тэрбум еврогийн торгууль ногдуулжээ
3 сарын 5. 5:250

Европын комисс орон нутгийн цагаар 4-ний өдөр хөгжмийн стриминг үйлчилгээтэй холбоотой монополийн эсрэг хууль зөрчсөн гэж үзэн Apple компанид 1.84 тэрбум еврогийн торгууль ногдуулжээ. Энэ нь тус компанийн дэлхийн борлуулалтын 0.5 хувьтай тэнцэж байгаа бөгөөд монополийн эсрэг хууль зөрчсөний улмаас Европын холбооноос Apple компанид анх удаа торгууль ногдуулж буй тохиолдол болж буй юм.

Европын холбооны дэд ерөнхийлөгч Маргрете Вестагер Бельгийн нийслэл Брюссель хотноо хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ “Apple компани хөгжмийн стриминг үйлчилгээтэй холбоотойгоор зах зээлд ноёрхох байр сууриа урвуулан ашигласан" гэж мэдэгджээ. Уг мэдээлэл анх гарахтай зэрэгцэн Европын холбооны зүгээс 500 сая еврогийн торгууль ногдуулна хэмээн зах зээл таамаглаж байсан ч ийнхүү бараг дөрөв дахин их торгуулийг ногдуулсан байна.

Тус холбооны зүгээс хийсэн шалгалтын үр дүнд Apple компани нь гадны хөгжмийн стриминг аппликейшн хөгжүүлэгчдийн заавал App Store ашиглахгүйгээр илүү хямд үнэ бүхий захиалгын үйлчилгээг хэрэглэх боломжтой гэж iPhone болон iPad зэрэг iOS үйлдлийн систем хэрэглэгчдэд мэдэгдэх эрхэнд халдаж, үүнийг нь хязгаарлах зэргээр "шударга бус үйлдэл" хийсэн болохыг онцолжээ. Энэ нь “Европын холбооны монополийн эсрэг зохицуулалтаар хууль бус үйлдэл” болохыг тэрээр онцлон тэмдэглэжээ.

Харин тус компани Европын комиссын шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байна. Эргэн сануулахад 2020 онд Францад мөн л монополийн эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр Apple компанид 1.1 тэрбум еврогийн торгууль ногдуулсан ч давж заалдсаны үр дүнд торгуулийн хэмжээг 372 сая евро болгон бууруулж байсан билээ.

Тодруулбал хөгжмийн стриминг аппликейшн хөгжүүлэгч Spotify компани 2019 онд Apple Music үйлчилгээтэй шударгаар өрсөлдөх боломжийг олгоогүй хэмээн Apple-ын эсрэг гомдол гаргаж байсан юм. Spotify нь Apple-ийн App Store-ийн үйл ажиллагааны онцгой бодлогын улмаас сарын захиалгын төлбөрөө нэмэхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн хэмээн мэдэгдэж байв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35