Монгол Улс жилд 10 000 тонн арматур нийлүүлэх үйлдвэртэй боллоо
2022, 9 сарын 20. 16:000

Өнөөдөр Монголын барилгын салбарын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн баярт явдал тохиож байна. Барилга, аж үйлдвэрийн салбарт олон шинэ технологи, инновацыг нэвтрүүлж хэрэглэгчдийн танил болсон “Монгол Базальт” хувьцаат компани бүрэн автоматжуулсан “БАЗАЛЬТ АРМАТУР” үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор барилга бүтээн байгуулалтын салбарт хамгийн хомсдолтой барилгын материалыг дотооддоо тогтмол үйлдвэрлэх эхлэл тавигдаж байгаа юм. Одоогоор Монгол Улсын арматурын жилийн хэрэгцээ дунджаар 250,000-350,000 тонн бөгөөд үүний 70 орчим хувийг хоёр хөршөөсөө импортоор авч байна.

Харин тус компани өөрсдийн 30 жилийн судалгаа шинжилгээний үр дүнд эх орныхоо байгалийн баялаг, өөрсдийн үйлдвэрлэсэн базальт чулуунаас мяндсан нийлэг материалыг гарган авч өнөөгийн бидний ашиглаж буй төмөр арматураас гурав дахин бат бөх, нягт чанартай арматурыг үйлдвэрлэж эхэллээ. Тус бүтээгдэхүүний үйлдвэрлэл цельсийн -70 градусаас нэмэх 160 градус хэмд явагдах аж. Мөн үйлдвэрийн нээлтээ 8мм-ийн арматураар эхлүүлж, арматур төмрийг хэрхэн үйлдвэрлэж буйгаа олон нийтэд танилцуулсан юм.

Базальт арматур нь ган арматурыг бүхэлд нь орлох зориулалтгүй ч ган төмөр урвалд өртөх эрсдэлтэй газруудад орлуулан хэрэглэх нь илүү ашигтай. Ингэснээр барилгын тэгээс доош байгууламж, бетон зам, далан, гүүр, туннел, цэвэрлэх байгууламж, амины орон сууц, бетон хийцэд өндөр стандартын дагуу хэрэглэгдэх хөнгөн, уян чанарын арматурыг дотоодоосоо хангаж эхэлнэ.

Үүнээс гадна “Базальт арматур” нь барилгын бетон хийцийг бат бөх болгож зэврэлтээс хамгаалан насжилтыг нь уртасгаж байгаагаараа илүү дэвшилтэт бүтээгдэхүүн болсныг “Монгол Базальт” ХК-ийн ТУЗ-ын дарга, Монгол Улсын зөвлөх инженер Л.Ариунболд онцолсон юм. Мөн тэрээр “Бид хүнд аж үйлдвэрийн салбарт хамгийн шилдэг инновац хөгжүүлэгч компани болох зорилт тавин ажиллаж ирлээ. Ковид цар тахлын үеэр эхэлсэн базальт арматур үйлдвэрийн төсөл маань өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 10,000 тонн арматурыг зах зээлд нийлүүлэх боломжтой болж байна. Олон жилийн судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлийн үр дүнд бид барилгын материал үйлдвэрлэлийн салбарт өндөр технологийг нэвтрүүлж, өргөн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоо ийнхүү амжилттай биелүүллээ” хэмээн хэлсэн юм.

Ган арматуртай харьцуулахад бат бэх чанараар гурав дахин илүү ч жингийн хувьд дөрөв дахин хөнгөн, дөрөв дахин урт, зэвэрдэггүй, цахилгаан дамжуулдаггүй, соронзон орны нөлөөнд ордоггүй.

Тус шинэ бүтээгдэхүүнийг ган арматуртай харьцуулахад бат бэх чанараар гурав дахин илүү ч жингийн хувьд дөрөв дахин хөнгөн, дөрөв дахин урт, зэвэрдэггүй, цахилгаан дамжуулдаггүй, соронзон орны нөлөөнд ордоггүй зэрэг олон давуу талтай. Үүнээс гадна хөнгөн учир тээвэрлэхэд хялбар, захиалагчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой бөгөөд тус үйлдвэрийн 8мм-ийн арматур нь хүчин чадлын хувьд 12мм-ийн төмөр арматуртай тэнцүү хэмжээнд байгаа юм.

Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгчээр өргөмжлөгдсөн “Монгол Базальт” ХК нь байгалийн базальт чулуунаас дулаан тусгаарлагч хөвөн материал үйлдвэрлэхээс гадна базальт арматур, хоолой болон базальт хөрсгүй тариалалтын технологийг /гидропоник технологи/ эх орондоо нэвтрүүлж, ирээдүйд тогтвортой хөгжлийг дэмжсэн өндөр хүчин чадалтай үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч болох сууриа бэхжүүлсээр байна. Гучин жилийн түүхтэй “Монгол Базальт” ХК нь өөрсдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэл хийх зорилгоор 2018 онд нээлттэй компани болж Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгосон билээ. Өнөөдөр тус үйлдвэр ашиглалтад орсноор компанийн нэгж хувьцааны ханш өмнөх өдрийнхөөс 4.3%-иар өсөөд байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35