Nvidia-ийн хиймэл оюун ухаанд суурилсан шинэ чип удахгүй худалдаанд гарна
2022, 9 сарын 21. 17:560

Nvidia Corp компани видео тоглоомчдод зориулсан шинэ график чипээ танилцууллаа. Компанийн нэрийн бүтээгдэхүүн болно гэж үзэж буй тус чип нь хиймэл оюун ухаан дээр суурилан график үзүүлэлтийг сайжруулан харуулдаг аж. Тэрчлэн, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Тайвань дахь TSMC компани хариуцах ажээ.

Nvidia сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан чип худалддаг дата төвийн бизнесээрээ дэлхийн технологийн ертөнцийн анхаарлын төв ороод байгаа. Гэвч тус компанийн бизнесийн гол орлогыг график чип бүрдүүлсэн хэвээр байна. Тухайлбал, сүүлийн санхүүгийн нэг жилд Nvidia 26.9 тэрбум ам.долларын орлоготой ажилласны 59 хувь нь график чипний борлуулалтаас орж ирсэн юм.

Улмаар Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан есдүгээр сарын 20 өдөр англи зохиолч, математикч Ада Лавлейсийн нэрээр нэрлэсэн шинэ цуврал график чипээ танилцуулав. Тус цувралын GeForce RTX 4090 хэмээх эхний загвар нь аравдугаар сарын 12 өдөр 1,599 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарах юм.

Nvidia чип бүтээдэг боловч үйлдвэрлэлээ олон улсын түнш компаниуддаа даатгадаг. Энэ удаад өмнөх загваруудыг үйлдвэрлэсэн Samsung Electronics-тай хамтран ажиллахгүй аж. Оронд нь Тайваний TSMC компанид захиалан үйлдвэрлүүлэхээр шийдлээ.

Lovelace нэрийн чип нь АНУ-аас Хятадын эсрэг тавьсан хоригт хамаарахгүй тул дэлхий даяар худалдана гэв. Тэрчлэн дотроо hashrate хязгаарлагч буюу Ethereum криптовалютыг олборлоход хязгаар тогтоодог технологи дотроо агуулаагүй онцлогтой юм байна.


Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35