АНУ-ын технологийн компаниуд үүлэн технологийн салбартаа томоохон хөрөнгө оруулалтыг хийсээр байна
1 сарын 20. 16:281

Дэлхий даяар хиймэл оюун ухааны “галзуурал” үргэлжилж байгаа энэ үед Америкийн томоохон технологийн компаниуд үүлэн технологийн дата төвүүдээ өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах болжээ.

Цахим худалдааны салбартаа дэлхийд тэргүүлэгч Аmazon компани үүлэн технологийн үйлчилгээнийхээ дэд бүтцийг сайжруулахын тулд дараагийн дөрвөн жилийн хугацаанд Японд 2 их наяд иенийн (15 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдлээ.

Amazon компани Токио, Осака хотуудад хиймэл оюун ухааны үйлчилгээний гол тулгуур болсон үүлэн технологийн дэд бүтцээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа энэ үеэр тайлбарласан юм.

Тус компани нь одоогоор Asahi Group, Nomura Holdings зэрэг Японы компаниудад хиймэл оюун ухааны технологийн үйлчилгээг үзүүлж байгаа билээ.

Өмнө нь Америкийн томоохон технологийн компани Google Их Британид дата төв барихад 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа зарласан.

Мicrosoft компани ч мөн хиймэл оюун ухааны технологийн салбараа дэжих зорилгоор дараагийн гурван жилийн хугацаанд Их Британи дахь дата төвүүдээ өргөжүүлэхэд ойролцоогоор 3 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдээд байгаа юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
139.5.216.253
   /
1 сарын 21. 11:41

Шинэ дэлхий ертөнцөд зориулж бэлтгэлээ хийж байна даа

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35