Бизнес эхлүүлэхдээ дагаад хэрэггүй 7 зөвлөгөө
1 сарын 29. 17:200

Вебинаруудаас авхуулаад бизнесийн ухааныг тайлбарласан ном хүртэл бизнес эрхлэгч нарт зориулсан зөвлөгөөг хаанаас л бол хаанаас авч болох болсон энэ цаг үед зөвлөгөө бүрийг дагаад байх нь утгагүй. Буруу зөвлөгөөг дагах нь таны бизнесийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөхөөс өгсүүлээд бизнесийг тань уналтад хүргэх ч эрсдэлтэй.

Тэгвэл бид танд энэ удаагийн нийтлэлээрээ хүмүүсийн шинээр бизнес эрхлэгч нарт өгдөг нийтлэг зөвлөгөөнүүдийг, тэдгээрийг яагаад дагах хэрэггүй болохыг тайлбарлан хэлж өгье.

1. Мэдрэмждээ итгэ

Бизнес эхлүүлж байхад хүн бүр л өөрийн мэдрэмжид итгэ гэдэг. Тэдний зөвлөдгөөр бол зөн совин, сэрэх мэдрэмж гэдэг бүхнээс илүү юм.

Гэхдээ энэ л зөвлөгөөг дагаад бусад чухал өгөгдлийг орхигдуулах хүн бишгүй олон. Мэдээж сэрэх мэдрэмж гэдэг чухал ч гэлээ зөвхөн тэр л мэдрэмжээр удирдуулаад байж болохгүй.

2. Зорилтот бүлэг тодорхойлох шаардлагагүй

Зарим хүмүүс “Бизнесээ амжилтад хүргэхийн тулд заавал хэрэглэгч, худалдан авагчдаа зорилтот бүлэгт хуваан ангилах шаардлагагүй” хэмээдэг. Гэвч судалгаагаар хэрэглэгчдийн 80 хувь нь контентуудаа зорилтот бүлгүүдэд зориулан өөрчлөн нийтэлдэг брэндүүдийг илүү үнэлдэг нь батлагдсан.

3. Өрсөлдөгчөөсөө илүү хямд үнийг санал болго

Бизнес эхлүүлэхэд хүмүүсийн өгдөг хамгийн нийтлэг зөвлөгөө бол өрсөлдөгчдөөсөө илүү хямд үнийг санал болго гэдэг. Тэдний хэлдгээр энэ л аргаар шинэ бизнесүүд хэрэглэгчдээ хурдан татаж чаддаг. Гэхдээ үнээ бууруулах нь хэрэглэгч татах хамгийн хялбар арга хэдий ч энэ нь урт хугацаандаа бизнест хортой байдаг

4. Хүсэл мөрөөдлөө дагасан цагт амжилт чамайг дагах болно

Бизнес хийхэд хүсэл мөрөөдөл гэдэг чухал хэдий ч энэ л зөвлөгөө нь бизнесийг амжилтад хүргэх замналыг хэт хялбар харагдуулдаг. Дан ганц хүсэл мөрөөдлөөр бизнесийг амжилтад хүргэх нь ховор. Бизнесийн амжилт гэдэг стратегид үндэслэсэн төлөвлөгөө, зах зээлийн судалгаа, дасан зохицох, хөрвөх чадварыг шаарддаг зүйл.

5. Санаа чинь биеллээ олж, амжилтад хүрэх хүртэл зүтгэ

“Бизнес санаа олсон бол тухайн санаагаа бодит үр дүнд хүрэх хүртэл нь хичээнгүй хөдөлмөрлө” гэж зөвлөдөг хүмүүс бий. Бизнесийг амжилтад хүргэхэд тууштай байдал чухал хэдий ч зарим бизнес санааг явцын дунд өөрчлөх шаардлага тулгардаг. Нэн ялангуяа техник технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед бизнес эрхлэгч нь тууштай байхаас гадна шинийг эрэлхийлж, уян хатан байх хэрэгтэй.

6. Муу бизнес санаа гэж үгүй

Бизнес эрхэлж эхлэх гэж буй хүмүүст хүмүүсийн өгдөг бас нэгэн зөвлөгөө бол “Муу бизнес санаа гэж байдаггүй” гэдэг юм. Хэрэв таны бизнес санаа алсын хараа, дадлага туршлагатай тань нийцэхгүй болбоос энэ нь муу санаа болж болно.

7. Өрсөлдөөнд бүү санаа зов

Бизнес эрхэлж байгаа бол өрсөлдөгчдөдөө анхаарахгүй байна гэдэг боломжгүй зүйл. Өрсөлдөгчдөө таньж, судалснаар та өөрийн бизнесийг илүү хөгжүүлж, бараа бүтээгдэхүүнээ сайжруулж, хэрэглэгчдээ илүү татна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
4
1
0
2
4
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01