Дэлхийн долларын саятан ирэх таван жилд 40 хувиар нэмэгдэнэ
2022, 9 сарын 22. 12:340

Дэлхийн саятан иргэдийн тоо 40 хувиар нэмэгдэхэд ханшийн өсөлт, инфляц, Орос-Украины дайн, хувийн хэвшлийн бизнесүүдийн хөрөнгө буурч буй зэрэг асуудлууд нөлөөлөхгүй хэмээн Швейцарт төвтэй Credit Suisse банкны “Дэлхийн баялгийн тайлан 2022” судалгаанд дурджээ.

2026 онд дэлхийн хэмжээнд 1 сая ам.доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй 87.5 сая орчим хүн амьдарч байх болно. Дэлхийн саятнуудын тоо 2021 онд 62.5 сая байсан. Ийнхүү өсөх болсон шалтгаан нь бага, дунд орлоготой орнуудын эдийн засаг хөгжингүй орнуудынхаас илүү хурдан өргөжиж буйтай холбоотой ажээ. Улмаар ирээдүйн саятнуудын олонх нь хөгжиж буй орнуудаас төрөх бөгөөд тэр дундаа Хятад улс саятан иргэдийнхээ тоог нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлэх төлөв харагджээ. Дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний хөрөнгийн хэмжээ энэ оны эхний хагас жилд 1.4 их наяд ам.доллароор буурсан боловч удахгүй буцаж нэмэгдэх болно гэв.

Хятад улсад үл хөдлөх хөрөнгө, технологийн салбар хямарч, ковидын хөл хорионы сөрөг үр дагавар эдийн засагт ихээхэн нөлөөлж байгаа боловч тус улс асар их баялаг бүтээсэн хэвээр байна гэж тооцов.

Хувийн хэвшлийн хөрөнгө 2026 онд 36 хувиар нэмэгдэж 169 их наяд ам.долларт хүрнэ. Харин насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хөрөнгө дэлхийн хэмжээнд 28 хувиар нэмэгдэж 2024 онд 100,000 ам.доллар давна гэжээ. Мөн 50 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй чинээлэг хүн амын тоо 385,000 хүрнэ гэж судалгаанд бичжээ.

Дэлхийн хөрөнгө 2021 онд нэг жилийн өмнөхөөс 9.8 хувиар нэмэгдэн 463.6 их наяд ам.доллар болсон. Дэлхийн хамгийн чинээлэг нэг хувьд багтах иргэд хамтдаа дэлхийн нийт хөрөнгийн 46 хувийг эзэмшиж байлаа. Харин хамгийн чинээлэг 10 хувьд багтах хүмүүс дэлхийн нийт баялгийн 82 хувийг хамтран эзэмшдэг байсан юм. АНУ болон Хятад улсуудад хамгийн их хөрөнгөтэй хүмүүс амьдарч байна.

Чинээлэг орнууд болон бага, дунд орлоготой орнуудын хөрөнгийн ялгаа багасаж байна. Энэ нь бага, дунд орлоготой орнуудын илүү хурдтай хөгжиж буйтай холбоотой” гэж Credit Suisse-ийн эдийн засагч Энтони Шоррокс хэллээ.


Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35