Томоохон орнууд хагас дамжуулагчийн салбарт 100 гаруй тэрбум ам.долларын татаасыг олгожээ
2023, 6 сарын 22. 5:340

АНУ, Япон зэрэг томоохон орнууд технологийн өрсөлдөөнд өөрсөддөө давуу талыг бий болгож гадны орнуудын нийлүүлэлтийн сүлжээнээс хараат байдлаа багасгах зорилгоор зарим нэг салбарын компаниудад татаасыг их хэмжээгээр олгож байгаа билээ. Тэгвэл эдгээр салбарын нэг нь яах аргагүй хагас дамжуулагчийн салбар билээ.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр АНУ, Европын холбоо, Япон, Энэтхэг зэрэг улсууд хагас дамжуулагч компаниудын үйлдвэрийг өөрийн улсдаа бариулахын тулд 100 гаруй тэрбум ам.долларын татаас олгосон тухай онцолсон байна.

Хагас дамжуулагчийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэх хүсэлдээ автсан томоохон улс орнуудын татаас олгох өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед тус салбарын компаниуд энэ цоорхойг ашиглан улс орон бүрт үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа билээ. Тухайлбал Intel компани хагас дамжуулагчийн үйлдвэрээ Израиль болон Польш улсад 25 тэрбум, 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар тус тус барихаар шийджээ. Израиль нь хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийн дагуу Intel компанид нийт хөрөнгө оруулалтынх нь 12.8 хувьтай тэнцэх татаас олгохоор шийдвэрлэсэн байна.

Үүнээс гадна тус компани Германд хагас дамжуулагчийн үйлдвэр барихад зориулан 32.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон ба Германы засгийн газар 10 тэрбум еврогийн татаас олгохоор болсон юм. Германы засгийн газартай хэлэлцээ хийснийхээ дараа Intel компанийн зүгээс анх зарласан хөрөнгө оруулалтын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдсэн ба үүний үр дүнд татаасын хэмжээ ч мөн 6.8 тэрбум еврогоор хэмжигдэж байсан бол 10 тэрбум болтлоо нэмэгдсэн аж.

Хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниуд улс орнуудын засгийн газартай татаас олгох тухай хэлэлцээг ч өрнүүлэх болжээ. Тухайлбал хагас дамжуулагчийн салбартаа дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани Германы Дрезден хотод үйлдвэр байгуулах асуудлаар Германы засгийн газартай хэлэлцээний ширээний ард сууж байгаа талаар Bloomberg агентлаг дурдсан байна. Тодруулбал тус компани нь Японы засгийн газрын олгосон шиг үйлдвэр барихад зарцуулагдах зардлын 50 хувийг татаас хэлбэрээр өгөхийг Германы засгийн газраас хүсчээ. TSMC компани нь одоогоор Японы Кумамото мужид 210.000 метр квадрат талбай бүхий хагас дамжуулагчийн үйлдвэрийг барьж байгаа бөгөөд Японы засгийн газар төслийн нийт өртөг болох 1,1 их наяд иенийн 40 хувь буюу 476 тэрбум иенийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлээд байгаа билээ.

Томоохон улс орнууд дотооддоо хагас дамжуулагч нийлүүлэлтийн төвлөрсөн сүлжээг бий болгох зорилгоор татаасыг өгөөш болгон ашиглаж компаниудыг татахыг хичээж байна. Сүүлийн үед АНУ, Хятадыг тойрсон геополитикийн өрсөлдөөн ширүүсч байгаагийн улмаас Европ болон Япон зэрэг улс орнууд эрсдэлт хүчин зүйлийг бууруулахын тулд нийлүүлэлтийн гинжин хэлхээний хараат байдлаа багасгахыг хичээж буй нь энэ бололтой.

Гэвч шинжээчдийн харж буйгаар аль ч улс орон татаасын өрсөлдөөнөөс ашиг хүртэхгүй хэмээн цохон тэмдэглэв. Учир нь улс орнууд хагас дамжуулагчийн үйлдвэрийг дотооддоо барьж байгуулснаар дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн өөрчлөлтөд тийм ч их нөлөөг үзүүлэхгүй хэмээн онцолжээ.

Мөн хэт их хэмжээгээр татаас олгох нь тухайн улсад инфляцыг үүсгэж болзошгүй гэсэн болгоомжлол ч бий. TSMC-ийн үүсгэн байгуулагч Морис Чанг хэлэхдээ, "Дэлхийн улс орнууд дотооддоо хагас дамжуулагч нийлүүлэлтийн сүлжээг бий болгохын тулд хөрөнгө оруулалт ихээр хийж байгаа ч тус салбарын зах зээлд тийм ч хурдан бие даасан байдалтай болж чадах нь юу л бол. Харин ч үнийн өсөлт, хүүгийн нэмэгдлээс болж хохирч байгаа татвар төлөгчдийн зүгээс сөрөг хариу үйлдэл үзүүлэх эрсдэлтэй" хэмээн анхааруулсан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Програм хангамж хөгжүүлэгч Oracle компани Япон дахь дата төвд 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-4-20 4:24
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02