ХБНГУ-ын канцлер шингэрүүлсэн хийн асуудлаар Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийхээр болжээ
2022, 9 сарын 25. 3:432

Германы канцлер Олаф Шольц энэ амралтын өдрүүдэд Ойрхи Дорнодын орнуудаар айлчлал хийж байна. Тэрээр Ойрхи Дорнодын орнуудтай шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэх асуудлыг хэлэлцэх зорилготой аж.

Bloomberg News суваг Германы засгийн газрын өндөр албан тушаалтны үгнээс иш татан орон нутгийн цагаар 23-ны өдөр онцолсноор "Ерөнхий сайд Шольц 24-25-ны өдрүүдэд эрчим хүчний салбарын удирдлагуудын хамт Ойрхи Дорнодод айлчлах болно" гэжээ. Энэхүү айлчлалын зорилго нь шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээ байгуулах, устөрөгчийн эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцах зорилготой гэж тус суваг нэмэлт тайлбар хийжээ.

Канцлер Шольц 24-ний өдөр Саудын Арабт айлчлах бол 25-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ) болон Катарт айлчилна. Герман улс Саудын Арабтай шингэрүүлсэн хий нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар аль хэдийн хэлэлцэж эхлээд байгаа билээ. Гэвч уг гэрээний хүрээнд нийлүүлэгдэх хийн хэмжээ болон гүйцэтгэгч компаниудын талаар мэдээлэл одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Тэрээр Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз аль Сауд, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман нартай уулзах ба түүнчлэн энэ удаагийн айлчлалын үеэр Оросын газрын тосны үнийн дээд хязгаарыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Зочин
202.126.88.194
   /
2022, 9 сарын 26. 17:21

Оросыг эзлэх хоёрдох оролдлого бүтэлгүйтээд дэлхийгээр гуйлаг гуйж байна даа . Зэвсэг нийлүүлэхээ болиод Оростойгоо хий , невфтээ аваа ямар ухаангүй удирдагч вэ ? Ард иргэдээ бодох цаг нь болсон

64.119.17.44
   /
2022, 9 сарын 25. 11:00

Украйны асуудлаар далимдуулаад Гэрман, Британ хоёрийн асуудлыг нэг мөр шийдчихгүй бол хойшид Орост гай гамшиг тарьсан хэвээр байх нь тодорхой!!! Ийм үед л ашиглах гэж цөм бэлтгэж хадгалсан юм байгаа биз дээ!! Одоо яг тэр цаг нь алтан боломж нь ирчээд бн даа!!

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35