Goldman Sachs дахь хүйсээр ялгаварлан гадуурхсан хэрэг бэлгийн хүчирхийллийн хэрэг болон өргөжлөө
2022, 9 сарын 25. 22:240

Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны эмэгтэй ажилтнууд ижил түвшний эрэгтэй ажилчдаас 8-20 хувиар бага цалин авдаг, тушаал дэвшүүлэх сонголтод эрчүүдийг илүүд үздэг тухай шүүхийн маргаан 2010 оноос хойш үргэлжилж байна. Гэвч өнөөдөр тус хэрэг дээр нийт 75 бэлгийн дарамт, түүний дотор нэг бэлгийн хүчирхийллийн хэрэг нэмж бүртгэгдлээ.

Нью-Йоркийн шүүхэд мэдүүлээд буй 2000-2011 оны хооронд тохиосон бэлгийн дарамтын хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж байна. Одоо 1,400 орчим эмэгтэйн ялгаварлан гадуурхсан, бэлгийн дарамтад орсон хэрэг болон өргөжсөн. Goldman Sachs заргуудыг “бүрэн бус, алдаатай, бодит байдлыг тусгаагүй” хэмээн мэдэгдэж байна. Тэрчлэн “Goldman Sachs бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт зэргийг хүлээн зөвшөөрдөггүй. Илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авдаг” гэв.

Нэхэмжлэгч талын мэдүүлэг төрөл бүрийн хүрээг хамарч байна. Тухайлбал оффисын давхарт эмэгтэй хүн гарч ирэх тоолонд хонх жингэнүүлэн эвгүй байдалд байнга оруулдаг байсан залуу сүүлд захирал болон дэвшсэн байжээ. Мөн компанийн бейсболын тэмцээний дараа эм уулган бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдүүлэг байна. Тэрчлэн дарга нь барилгын хоосон давхарт дагуулж гаргаад зүй бус зүйлс санал болгосон, утсаар байнга зүй бус үйлдэл хийж буйгаа тайлбарлан ярьж байсан зэрэг олон төрлийн гомдол ирж байгаа юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35