Иен болон юанийн ханш огцом унаж байгаагийн улмаас Азид “санхүүгийн хямрал” нүүрлэж болзошгүй
2022, 9 сарын 27. 23:142

Ази тивд “Санхүүгийн хямрал” буюу “Валютын хоёр дахь хямрал” нүүрлэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэх болжээ. Учир нь Азийн эдийн засгийн хоёр гол тэнхлэг болох Хятад болон Японы мөнгөн тэмдэгтийн ханш унасаар байгаатай холбоотой юм. Азийг төлөөлөх гол мөнгөн тэмдэгтүүдийн ханш ийнхүү сулрах тусам гадаадын бүхий л хөрөнгө оруулалт Ази тивээс гадагш урсах төлөвтэй байна.

Bloomberg сувгийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр "Хятадын юань болон Японы иенийн ханш огцом унаснаар Ази тивд хоёр дахь валютын хямрал бодитоор нүүрлэх магадлал өндөр байна" хэмээн онцлон тэмдэглэжээ. Энэ он гарсаар иенийн ам.доллартай харьцах ханш 145 иенийг давсан нь сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшин юм. Мөн юанийн ханш сүүлийн хоёр жилийн хамгийн доод түвшинд хүрч, нэг ам.доллар 7 юанийг давлаа. АНУ-ын Төв банк болох Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ таван удаа үе шаттайгаар нэмэгдүүлэхдээ гурван пунктээр өсгөсөн билээ. Харин Япон, Хятад улсуудын хувьд АНУ-аас ялгаатай нь бодлогын хүүгээ бага түвшинд барьж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг баримталж буй юм.

Мизухо банкны ахлах стратегич Вишну Бхаратан “Азийн зах зээлийг төлөөлж буй иен болон юанийн ханш сул байгаа нь Азийн валютын зах зээлийн тогтворгүй байдлыг улам хурцатгаж байна” гэж мэдэгдэв. Тэрээр үргэлжлүүлэн “Ази тив дэх валютын сулрал нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралтай дүйцэхүйц хэмжээнд аль хэдийн хүрээд байна. Энэ байдал даамжирвал 1997 оны “Азийн санхүүгийн хямрал”-ын хэмжээнд хүрч болзошгүй юм” хэмээн дурджээ.

1997 онд “Азийн санхүүгийн хямрал”-ын үеэр Goldman Sachs хөрөнгө оруулалтын банкны валютын стратегич Жим О'Нил Чатэмхаус (Их Британийн судалгааны төв) "Хэрэв иенийн ам.доллартай харьцах ханш 150-ийг давбал Азид санхүүгийн хямрал нүүрлэх магадлал нэмэгдэнэ" гэж хэлсэн байдаг. Аюулгүй хөрөнгийн ангилалд багтдаг иений ханш үргэлжлэн суларсаар байвал айдас түгшүүр газар авч, Азийг орхин гарах гадаадын хөрөнгө улам бүр хурдсах төлөвтэй байна.

Bloomberg сувгийн мэдээлснээр, энэ он гарсаар асар их хэмжээний хөрөнгө Азийн хөрөнгийн зах зээлээс гадагш урссан гэв. Тухайлбал Тайванаас 44 тэрбум, Энэтхэгээс 20 тэрбум, Өмнөд Солонгосоос 13,7 тэрбум ам.доллар гадагш урсаад байгаа аж. Сингапурын Хөгжлийн банкны (DBS) эдийн засагч Таймур Бэйг “Валютын эрсдэл бол Азийн хамгийн том эрсдэлт хүчин зүйл” гэж хэлж байсан удаатай билээ.

Түүнчлэн Азийн орнууд валютын ханшийн өсөлтийн төлөө өрсөлдөнө гэсэн таамаг бий. Учир нь ам.долларын ханшийн чангаралаас болж валютын нөөц шавхагдах вий гэсэн айдас улам бүр газар авах болоод байна. Үүнээс улбаалан Азийн хөрөнгийн зах зээлүүд ч савлах болжээ. Тодруулбал 26-ны өдөр Японы Nikkei 225 индекс өмнөх арилжааны өдрөөс 2.66 хувиар, Хятадын Шанхайн нэгдсэн индекс 1.2 хувиар тус тус унасан байна.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
2
0
0
2
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
irgen
103.229.121.149
   /
2022, 9 сарын 29. 9:18

Ediin zasgiin hamgiin tom dain hiigch bol USA

Зочин
192.82.83.78
   /
2022, 9 сарын 28. 3:42

Хэрэгтэй мэдээллүүл оруулдагт баярлалаа. Амжилт хүсье

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35