Улаан тэнгист үүсээд буй асуудлаас болж АНУ-аас Азийг чиглэсэн газрын тосны тээвэрлэлт 30 хувиар буурчээ
2 сарын 6. 2:350

Йемений Хусит босогчид Улаан тэнгисээр дайран өнгөрч буй хөлөг онгоцнууд руу халдлага үйлдэж буйн улмаас олон улсын зах зээл дэх тээврийн үнэ өссөнөөр өнгөрсөн сард АНУ-аас Азийг чиглэсэн түүхий газрын тосны тээвэрлэлт 30 гаруй хувиар буурчээ. Ойрх Дорнод дахь мөргөлдөөн сунжирч магадгүй байгаатай холбогдуулан дэлхий даяар эрчим хүчний нийлүүлэлтийг солонгоруулах хэрэгцээ нэмэгдэж байгаа ч ачаа тээврийн үнэ нэмэгдсэний улмаас аль болох ойрын эх үүсвэрээс түүхий газрын тос, байгалийн шингэрүүлсэн хийг худалдан авах эрэлт нэмэгдэж байна.

Зах зээлийн судалгааны Kpler фирмийн орон нутгийн цагаар 4-ний өдөр мэдээлснээр, АНУ-аас Азийг чиглэсэн газрын тосны хэмжээ энэ оны 1-р сард өдөрт дунджаар 878.600 баррельд хүрсэн нь өмнөх сарын 1.4 сая баррелиас 37.2 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцолжээ. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 1.8 сая баррельд хүрч байсантай харьцуулахад дөнгөж талд нь ч хүрэхгүй хэмжээнд очсон байна.

Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Европ, Азийг холбосон далайн зам болох Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнууд руу Ираны дэмжлэгтэй хуситууд дайрч байгаатай холбоотойгоор олон улсын зах зээл дэх тээврийн үнэ өссөнтэй шууд холбоотой юм. Тухайлбал тээврийн компаниуд Улаан тэнгистэй холбогддог Суэцийн сувгаар дамжин өнгөрөхөөс зайлсхийх болсон билээ. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сард Суэцийн сувгаар дамжин өнгөрөх газрын тос тээвэрлэгч тээврийн хэрэгслийн тоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад 23 хувиар буурсан байна. Мөн энэ хугацаанд шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгчдийн тоо 65 хувиар, байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэгчдийн тоо үүнээс ч их хэмжээгээр буюу 73 хувиар тус тус буурчээ. Харин хамаагүй тойруу Африкийн Найдварын хошуугаар дайран өнгөрөх далайн тээврийн үнэ нэмэгдэх болсон байна. Ойрх Дорнодоос Хойд Европ руу чиглэсэн SuezMAX ангиллын газрын тосны тээвэрлэлтийн үнэ өнгөрөгч арванхоёрдугаар сарын дунд үеэс хойш 50 орчим хувиар өссөн байна. Мөн нэгдүгээр сарын эхний гурван долоо хоногт АНУ-аас Азийг чиглэсэн газрын тосны тээврийн үнэ нэг баррель нь хоёр ам.доллароос илүү өсөөд байгаа юм.

Энэтхэг, Өмнөд Солонгос зэрэг импортоос ихээхэн хамааралтай орнууд газрын тосны нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхэд улам бүр төвөгтэй болж байгаа талаар Bloomberg News агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Өмнөд Солонгосын хувьд 2022 онд нийт түүхий газрын тосны импортод АНУ-ын эзлэх хувь 19.8 хувь байсан нь Ойрх Дорнодын дараа (67.4%) хоёрдугаарт орсон үзүүлэлт болж байв. Энэ асуудал удаан үргэлжилсэн тохиолдолд зах зээлийн хурдацтай өөрчлөгдөж буй динамик байдалд хариу үйлдэл үзүүлэх уян хатан шинж чанар алдагдан эцэстээ газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиг багасна гэж Bloomberg агентлаг онцолжээ.

UBS Group AG фирмийн түүхий эдийн шинжээч Жованни Стауново "Хэдийгээр эрчим хүчний эх үүсвэрээ солонгоруулах боломж нь хэвээр байгаа ч үнэ нь улам нэмэгдэх магадлалтай байна. Ингэснээр эцсийн хэрэглэгчдэд хүрэх хүртэл газрын тос боловсруулах үйлдвэрийн ашиг буурах нь мэдээж юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Одоогийн байдлаар газрын тосны зах зээл нь Атлантын далайд төвлөрсөн АНУ, Европ болон Персийн булангийн эрэг, Энэтхэгийн далай, Зүүн Азид төвлөрсөн зах зээлд хуваагддаг билээ. Европын зарим газрын тос боловсруулах үйлдвэр өнгөрсөн сард Иракийн түүхий газрын тосыг худалдаж аваагүй байна. Оронд нь Хойд тэнгис, Өмнөд Америкийн Гайанагаас түүхий газрын тос худалдаж авчээ. Харин Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) Абу Дабигийн түүхий газрын тосны эрэлт ихээхэн нэмэгдсэнтэй холбоотойгоор Азийн орнуудад түүхий газрын тосны спот үнэ өнгөрсөн сарын дундуур өссөн билээ. Энэ хандлага газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд ч ажиглагдсан байна. Европын нафтаг худалдан авахад хүндрэлтэй болно гэсэн болгоомжлол нэмэгдсэний улмаас Азийн зах зээл дээр нафтагийн үнэ өнгөрсөн долоо хоногт сүүлийн хоёр жилийн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрчээ.

Seori Clean Energy зөвлөх компанийн захирал Ади Иссирович “Геополитикийн асуудал худалдааны салбарт тун тохиромжгүй. Уг үйл явдал нь газрын тос боловсруулах үйлдвэрүүд, ялангуяа илүү уян хатан байдал шаардлагатай Азийн боловсруулах үйлдвэрүүдэд хүндхэн үеийг авчирч байгаа нь дамжиггүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35