Бангладеш улсад цахилгаан тасарч нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь, 140 сая иргэн, олон мянган үйлдвэр тоггүй болов
2022, 10 сарын 5. 10:030

Нийт 168 сая хүн амтай Бангладеш улсад аравдугаар сарын 4 өдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагийн орчимд цахилгаан тасарч 140 сая иргэн тоггүй болж, олон мянган үйлдвэр ажлаа зогсоожээ.

Улмаар өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 14,200 мегаватт эрчим хүч шаардлагатай байгаагаас 4,500 орчмыг үйлдвэрлэж байв. Харин өнөөдөр цахилгаан тасарсан нийт нутгийн 45 хувийг эрчим хүчинд холбосон бөгөөд үргэлжлүүлэн үе шаттайгаар сэргээхээр ажиллаж байна.

Тус улс эрчим хүчний хэрэглээнийхээ 75 орчим хувийг байгалийн хийгээр үйлдвэрлэдэг. Дэлхийн хэмжээнд байгалийн хийн нийлүүлэлтийн хомсдол, ханшийн өсөлт эрчимжиж буйгаас Бангладешд ийнхүү цахилгаан тасрах тохиолдол үе үе гарах болжээ. Тус улс нэг иргэний худалдан авах боломжтой хийн хэмжээнд хязгаар тогтоогоод байна.

Бангладешд 4,500 гаруй оёдлын үйлдвэр ажилладаг бөгөөд тэдний бүтээгдэхүүнийг Walmart, Gap Inc, H&M, VF Corp, Zara, American Eagle зэрэг олон улсын алдартай брэндүүдэд нийлүүлэхээр экспортолдог юм. “Бид эрчим хүчгүйгээр үйлдвэрүүдээ ажиллуулж чадахгүй” хэмээн тус улсын дэд сайд Зунайд Ахмед Палак хэллээ. Эрчим хүчний тогтворгүй байдал цаашид үргэлжилбэл үйлдвэрүүдийн гарц буурч экспортын орлогод нөлөөлж болзошгүй.


Эх сурвалж: Reuters, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04