АНУ-ын амьтны хүрээлэнд ямар ч толбогүй анаашны тугал мэндэлжээ
2023, 8 сарын 25. 10:060

АНУ-ын амьтны хүрээлэнд ямар ч толбогүй, цулгуй шаргал өнгөтэй анаашны тугал мэндэлжээ.

Британийн өдөр тутмын The Guardian сонины орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, энэхүү анаашны тугал өнгөрсөн сарын 31-ний өдөр АНУ-ын Теннесси мужийн “Brights Zoo” амьтны хүрээлэнд мэндэлсэн бөгөөд ямар ч толбогүй байсан нь олны анхаарлыг татсан юм. Уг тугал төрөх үедээ 6 фут буюу 183 сантиметр өндөртэй байжээ.

Амьтны хүрээлэнгийнхэн түүнийг “Дэлхий дээрх цорын ганц толбогүй анааш” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Энгийн анаашны бие дээр байдаг толбо нь биеийг өнгөлөн далдлах зорилготойн дээр толбоны доорх арьс нь дулааныг гадагшлуулах, зохицуулах үүрэг гүйцэтгэдэг аж.

Анааш бүр дахин давтагдашгүй хээтэй төрдөг бөгөөд энэ нь эхийнхээ удамшлын хүчин зүйлээс хамаардаг” хэмээн мэргэжилтнүүд үздэг байна.

Тус амьтны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Тони Брайт орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Толбогүй анаашны тугалны тухай мэдээлэл дэлхий нийтийн чихэнд хүрсний “ачаар” анаашыг хамгаалах асуудал олны анхаарлын төвд орсонд туйлын баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ амьтны хүрээлэнгийн зүгээс тус өвөрмөц содон бяцхан амьтанд ямар нэр өгөх талаарх санал хураалтыг явуулж байгаа бөгөөд суахили хэлээр "өвөрмөц" гэсэн утгатай "кипеки" гэх нэр хамгийн олон саналыг аваад байгаа аж.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26